Mobile version coming soon
Ипотекийн зээлийн даатгалын төлбөрөө хэрхэн төлөх вэ?

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын”-ын 2.5 -т зааснаар ипотекийн зээлд тавих шалгуурт “Зээлийн хугацаа дуустал амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах” гэж заасан байна. Хэрэв зээлдэгч амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдаагүй нөхцөлд тухайн зээл нь шалгуур хангахгүй зээлд хамаарна. Тиймээс иргэд ипотекийн зээлийн даатгалаа банкаараа дамжуулан хийх, улмаар жил бүр сунгалтыг хийлгэх шаардлагатай.

Ипотекийн зээлийн даатгалын төлбөрийг дараах 2 төрлөөр хийж, даатгалд хамрагдах болон даатгалын сунгалтыг хийх боломжтой. Үүнд:

1. Банк зээлийн төлбөрийн хуваарьт даатгалын төлбөрийг давхар тусган сар бүр төлөх зээлийн төлбөртэй хамт зээлдэгч даатгалын төлбөрөө төлнө. Төлбөр хийгдэхэд зээлийн төлбөр болон даатгалын төлбөр гэсэн тусдаа гүйлгээний утга харагдана.

2. Зээлдэгч банкин дээр биеэр очиж тухайн жилийн даатгалын төлбөрийг 1 дор төлж, даатгалын сунгалтыг хийлгэнэ.