Mobile version coming soon
Шаардах эрхийг улсын бүртгэлийн газраас хасуулах

“МИК ОССК” ХХК-д худалдагдсан зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх үйл явц:

  • Зээлдэгч орон сууцны зээл авсан банкиндаа зээл хаах хүсэлт гаргаж зээлээ хаана;
  • Арилжааны банкнаас зээлдэгчийн барьцаа хөрөнгө чөлөөлөх хүсэлтийг шаардлагатай баримт бичгүүдийн хамт “МИК ОССК” ХХК руу цахим шуудангаар илгээнэ;
  • “МИК ОССК” ХХК-ийн барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүд хүсэлт бүхий цахим шууданг хүлээн авч, шаардлагатай мэдээллүүдийг тулган баталгаажуулж зээлдэгчийн барьцаа хөрөнгө чөлөөлөх албан тоотыг бэлтгэнэ;
  • Барьцаа хөрөнгө чөлөөлөх албан тоотыг “МИК ОССК” ХХК-ийн төв оффисоос зээлдэгч, барьцаалуулагч эсхүл зээл хариуцсан мэргэжилтэн бичиг баримтын хамт ирж авна (зээлдэгч зээлээ хааснаас хойш 1 хоногын дараа барьцаа хөрөнгө чөлөөлөхийг анхаарна уу).

 Барьцаа хөрөнгө чөлөөлөхөд шаардлагатай баримт бичгүүд:

Орон сууцны зээлээ бүрэн хаасан тохиолдолд барьцаа хөрөнгө чөлөөлөхөд дараах баримт бичгүүд шаардлагатай.

  • Зээлдэгч болон барьцаалуулагчдын иргэний цахим үнэмлэхний хуулбар;
  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
  • Үүргийн гүйцэтгэл хангагдсаныг нотлох зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга;
  • Зээлдэгчээс төлсөн зээлийн төлбөрийг “МИК АКТИВ ТЗК”-н дансанд шилжүүлснийг нотлох  дансны хуулга эсхүл өглөгийн дансны хуулга;
  • Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлт бүхий банкнаас ирүүлсэн  албан тоот.

 Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт барьцаалсан барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд дараах баримт бичгүүд шаардлагатай.

  • Зээлдэгч болон барьцаалуулагчдын иргэний цахим үнэмлэхний хуулбар;
  • Үндсэн болон нэмэлт барьцаа хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
  • Үндсэн болон нэмэлт барьцаа хөрөнгийн үнэлгээний акт;
  • Үүргийн гүйцэтгэл хэсэгчлэн хангагдсаныг нотлох зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга;
  • Зээлдэгчийн банктай байгуулсан Зээлийн гэрээний хуулбар (шаардлагатай тохиолдолд);
  • Зээлдэгчийн банктай байгуулсан Барьцааны гэрээний хуулбар (шаардлагатай тохиолдолд);
  • Зээлдэгчийн орон сууц худалдан авсан Худалдах, худалдан авах гэрээ эсхүл Орон сууц захиалгын гэрээ.