Mobile version coming soon
Комплаенс гэдэг нь

Комплаенс гэдэг нь компанийн бизнесийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас тогтоосон бусад зохицуулалт болон олон улсын стандарт, дүрэм журам, гэрээ хэлцлийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах тухай ойлголт юм.

Комплаенсийн менежментийн ISO 37301:2021

Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасжуулах үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн мэргэжлийн байгууллага болох Монголын ипотекийн корпораци нь олон улсын Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ.

Компанийн комплаенсийн баримтлах бодлого
  • Компани комплаенсийн удирдлагын тогтолцоог Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандарт, ёс зүйн хэм хэмжээний хүрээнд төрийн эрх бүхий зохицуулагч байгууллага, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, бонд эзэмшигч, харилцагч  болон сонирхогч талуудын хэрэгцээ, шаардлага, эрх ашгийг хүндэтгэн, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлстэй нийцүүлэн хэрэгжүүлж, тогтмол сайжруулна.
  • Компани комплаенсийн үйл ажиллагааг хараат бус бие даасан байх зарчимд тулгуурлан, хяналт тавих үүрэг хариуцлагыг тодорхойлж, компанийн бүтэц зохион байгуулалтад нийцүүлэн хэрэгжүүлнэ.
  • Компанийн ажилтан бүр өөрийн комплаенсийн үүргийн хариуцагч нь байж комплаенсийн удирдлагын тогтолцооны бодлого, журам, зааварчилгааг мөрдлөг болгон, комплаенсийн соёлыг хэвшүүлэн ажиллана.
  • Компани комплаенсийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахын тулд комплаенсийн үйл ажиллагаатай холбоотой сургалт, мэдээлэл, зөвлөмжөөр тогтмол хангаж ажиллана.
  • Компани комплаенсийн удирдлагын тогтолцооны үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах болон зохих хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах үнэлгээний болон хяналтын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлнэ.
Компанийн комплаенсийн удирдлагын тогтолцоо

Комплаенсийн нэгж нь дараах 3 үндсэн чиг үүргийн хүрээнд ажилладаг.