Mobile version coming soon
Ипотек гэж юу вэ?

- Ипотек гэх үгний тухай?

- Ипотек гэдэг нь үл хөдлөх хөрөнгөөр нь барьцаалан зээл олгох гэсэн үг.

- Ипотек болон Моргейж гэсэн ойлголт ялгаатай юу?

- Ипотекийн зээл болон Моргейжийн зээл нь хоёулаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, урт хугацааны зээл олгох, товчоор хэлбэл орон сууцны зээл гэсэн ижил утгатай.  АНУ болон өмнөд Америк, Азийн урд талын зарим оронд Моргейж гэдэг бол Евро бүсэд болон Азийн хойд бүсийн орнуудад Ипотек гэсэн нэр томьёог өргөн хэргэлдэг.

Ипотекийн зээл гэж юу вэ?

- Орон сууцны ипотекийн зээл гэдэг нь бүрэн баригдаж дууссан, Улсын комисс ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийг хэлнэ.

- Өөрөөр хэлбэл ипотекийн зээл гэдэг нь үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацаат зээл бөгөөд зээлдэгч нь урьдчилан тодорхойлсон тодорхой хэмжээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн зээл юм. Ипотекийн зээл нь зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд барьцааны үл хөдлөх хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах эрхийг зээлдүүлэгчид олгодог.