Mobile version coming soon
МИК-ийн ипотекийн зээлийн багц худалдан авах шалгуур үзүүлэлтүүд

Зээлдэгчид тавих шалгуур нь:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх (Хүүхдийн тэтгэмжийн өр төлбөрөөс бусад байдлаар);
  • Зээлийн хугацаа дуустал амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах;
  • Орлогын эх үүсвэр тогтвортой байх.

Зээлд тавих шалгуур нь:

  • Монголбанкнаас баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд нийцсэн байх;
  • Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 30 хүртэл жил;
  • Орон сууцны ипотекийн зээлийн хүү 8%;
  • Орон сууц худалдан авах зориулалт бүхий;
  • Өрхийн өр, орлогын харьцаа (ӨОХ) нь татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх;
  • Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй, зээл үнэлгээний харьцаа (ЗҮХ) 70 хувиас дээшгүй байх;
  • Тухайн орон сууцны зээл нь сүүлийн 24 сарын туршид 91 ба түүнээс дээш хоногоор төлбөрийн зөрчил гаргаагүй, чанаргүй зээлд ангилагдаж байгаагүй байх.

Барьцаа хөрөнгөд тавих шалгуур нь:

  • Монгол Улсад байршилтай нийтийн зориулалттай болон 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан амины орон сууц;
  • Нийтийн зориулалттай орон сууц нь инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтанд хүлээн авсан эсхүл барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;
  • Амины орон сууц нь аймаг, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан, орон сууцны бүх хэсэг нь бие даасан ханаар хүрээлэгдсэн, тусдаа газарт баригдсан, дэд бүтэцийн шийдэл бүхий, эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтанд шинээр оруулсан, эсхүл барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;
  • Амины орон сууцны газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас богиногүй байх;
  • Барьцаа хөрөнгө нь Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Газарт бүртгэгдсэн, хуулийн дагуу барьцаалбар үйлдэгдсэн байх;
  • Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80 м.кв-аас ихгүй.