Mobile version coming soon
Төлөөлөн удирдах зөвлөл

“МИК Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн засаглалын олон улсын жишигт нийцүүлэн Хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг бүрдүүлдэг бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 6 ердийн гишүүн, 3 хараат бус гишүүнтэйгээр ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн стратеги, бизнесийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, удирдлагын ажлын гүйцэтгэл үр дүнг хянах, удирдан чиглүүлэх, Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргах Компанийн удирдах эрх бүхий дээд байгууллага юм. 
 

Төлөөлөн удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хурал зохион байгуулан хуралддаг. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хэдийгээр 9 гишүүнтэй ч,  хувьцаа эзэмшигчид Компанийн үйл ажиллагаатай нээлттэй ил тод танилцах, асуудлыг зөв шийдвэрлүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөлгүй Хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хороодод гишүүнээр ажиллуулж байна.

ТУЗ-ийн бүрэлдэхүүн

2017 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар

ТУЗ-ийн дарга
М.Мөнхбаатар
Улаанбаатар хотын банкны Зөвлөх 
 
 
 
ТУЗ-ийн гишүүн
Л.Гантөмөр
Худалдаа хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал
 
 
ТУЗ-ийн гишүүн
Б.Чойжилжалбуу
Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив Пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал
 
ТУЗ-ийн гишүүн
Б. Энхтуяа 
Голомт банкны  Бизнес хөгжлийн газрын захирал
 
 
ТУЗ-ийн гишүүн
Б. Ганбат 
Монголбанкны Хууль, Эрх зүйн газрын захирал
 
 
ТУЗ-ийн гишүүн
Д. Бадамчулуун 
Капитал банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал 
 
ТУЗ-ийн хараат бус гишүүн
Э.Шижир

"Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв"-ийн зөвлөх 

 
ТУЗ-ийн хараат бус гишүүн 
Ч. Хашчулуун 

МУИС-ийн Профессор чадварын судалгааны төв"-ийн зөвлөх 

 
ТУЗ-ийн хараат бус гишүүн
Ч. Отгочулуу 

"Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв"-ийн зөвлөх 

ТУЗ-ийн дэргэдэх хороод, тэдгээрийн чиг үүрэг

Үнэт цаас гаргагч нь компанийн засаглалын зөв бодлого, зарчим хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол өгч ажилладагийн хувьд Компанийн Хувьцаа Эзэмшигчдийн Хурал (ХЭХ), Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн хурал, ТУЗ-ийн хороодын хурлыг тогтмол зохион байгуулж, эрх хэмжээний хүрээнд асуудал шийдвэрлүүлэн ажилладаг.

“МИК Холдинг” ХК-ийн ТУЗ-д Санхүү, аудитын хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Үйл ажиллагаа, эрх зүйн хороо, Нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын хороо гэсэн 4 хороо үйл ажиллагаа явуулж байна. 

Санхүү, аудитын хороо нь ТУЗ-д удирдан чиглүүлэх болон хянан шалгах үүргээ үр ашигтай бүтээлчээр хийж гүйцэтгэхэд туслах, ялангуяа компанийн санхүүгийн тайлан, дотоод хяналтын бодлого журмын үнэн зөв эсэхийг хянан баталгаажуулах, хөндлөнгийн болон дотоод аудитортой харилцан ажиллах, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагатай холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, мэдээлэл зөвлөмжөөр хангах чиг үүрэг хэрэгжүүлдэг.

Эрсдэлийн удирдлагын хороо нь “МИК Холдинг” ХК-ийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд зах зээлийн болон зээлийн эрсдэлийг урьдчилан тооцож, ТУЗ-өөс баталж өгсөн компанийн төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг учирч болох олон талт эрсдэлээс хамгаалах дүгнэлт гаргах, эрсдэлээс хамгаалах бодлого, журмыг хэрэгжүүлэхэд хяналт тавих, зөвлөмж, мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлдэг. 

Үйл ажиллагаа, эрх зүйн хороо нь компанийн үйл ажиллагааны стратегийн төлөвлөлт түүний хэрэгжилт, үйл ажиллагааны дүрэм журам, гэрээ хэлцэл, эрх зүйн орчин бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээлэл зөвлөмжөөр хангах, дүгнэлт гаргах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлдэг. 

Нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын хороо нь ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох, бүрэн эрхийн хугацааг цуцлах болон сунгах, компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага болон бусад эрх бүхий албан тушаалтны цалин урамшууллын талаар баримтлах бодлого тодорхойлох, компанийн хүний нөөц бүрдүүлэх, ажиллагсдыг тогтвортой үр бүтээлтэй ажиллуулах чиглэлээр асуудал хэлэлцэх дүгнэлт гаргах чиг үүрэг хэрэгжүүлдэг.

Хороодын бүрэлдэхүүн

2017 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар

Хороодын бүрэлдэхүүн

Санхүү, аудитын хороо

 

Э.Шижир

 

ТУЗ-ийн хараат бус гишүүн ө

Б. Энхтуяа

Голомт банкны Бизнес хөгжлийн гзарын захирал 

ТУЗ-ийн гишүүн

Л.Гантөмөр

Худалдаа Хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал

ТУЗ-ийн гишүүн

Ч. Отгочулуу

"Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв"-ийн зөвлөх 

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Ч. Хашчулуун 

МУИС-ийн Профессор 

ТУЗ-ийн хараат бус түр орлох гишүүн

Эрсдэлийн удирдлагын хороо

Б. Ганбат 

Монголбанкны Хууль, эрхзүйн газрын захирал  

ТУЗ-ийн гишүүн 

Л.Гантөмөр

Худалдаа Хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал

ТУЗ-ийн гишүүн

Д. Бадамчулуун 

Капитал банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал 

ТУЗ-ийн гишүүн 

Б. Энхтуяа

Голомт банкны Бизнес хөгжлийн гзарын захирал 

ТУЗ-ийн гишүүн 

Ч. Отгочулуу

"Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв"-ийн зөвлөх 

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Үйл ажиллагаа, эрх зүйн хороо

Б. Чойжилжалбуу

Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд АПХУГазрын захирал 

ТУЗ-ийн гишүүн

Д. Бадамчулуун 

Капитал банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал 

ТУЗ-ийн гишүүн

Ч. Хашчулуун 

МУИС-ийн Профессор 

ТУЗ-ийн хараат бус түр орлох гишүүн

Б. Энхтуяа

Голомт банкны Бизнес хөгжлийн гзарын захирал

ТУЗ-ийн гишүүн

Б. Ганбат 

Монголбанкны Хууль, эрхзүйн газрын захирал 

ТУЗ-ийн гишүүн

Нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын хороо

 

М.Мөнхбаатар

УБХБанк Зөвлөх 

ТУЗ-ийн дарга

 

Э.Шижир

 

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Ч. Отгочулуу

"Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв"-ийн зөвлөх 

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Ч. Хашчулуун 

МУИС-ийн Профессор 

 

ТУЗ-ийн хараат бус түр орлох гишүүн