Mobile version coming soon
2006

Монголбанк болон арилжааны 9 банк

,,,

Дэлгэрэнгүй...
2007

Монголын Ипотекийн Корпораци ХБНГУ-ын Сэргээн Босголт Зээлийн Банкны (KfW) зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Сангийн Яам, Монголбанктай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

2008

Монголын Ипотекийн Корпораци IUHF /International Union of the Housing Finance/ олон улсын байгууллагад гишүүнээр элсэв.

Монголын Ипотекийн Корпораци МҮХАҮТанхимтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Монголын Ипотекийн Корпораци-тай хамтарч боловсруулсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ыг Монголбанкнаас батлав.

Монголын Ипотекийн Корпораци Монголын банкуудын холбоотой хамтран ажиллах тухай тохиролцон харилцан ойлголцлын санамж бичиг байгууллав.

Германы сэргээн босголт хөгжлийн банк (KFW), Монгол Улсын Сангийн яамтай Монголын Ипотекийн Корпорацид техникийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулав.

2009

Монголын Ипотекийн Корпорацийн оролцоотой хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээс танилцуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай” хуулийг УИХ-аас хэлэлцэн батлав.

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын Ипотекийн Корпорацийн анхны бонд гаргах хүсэлтийг бүртгэж, зөвшөөрөл өгөв.

Монголын Ипотекийн Корпорацийн баг УИХ-аас батлагдах “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллав.

2010

Монголын Ипотекийн Корпораци болон УИХ-ын Тамгын газар хамтран “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулав.

Монголын Ипотекийн Корпораци ХБНГУ-ын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж байгаа “Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх” төслийн хүрээнд банкуудтай хамтран ажиллах уулзалт зохион байгуулав.

Монголын Ипотекийн Корпораци

...

Дэлгэрэнгүй...
2011

“Хувийн хэвшлийн 10,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Ипотекийн Корпораци харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

МИК, Олон улсын санхүүгийн корпорацийн санхүүжилтээр банк болон банк бус санхүүгийн байгууллагын ажилтнуудад зориулсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны нэгдсэн аргачлал” гарын авлага бэлтгэж хэвлүүлэв.

Монголын Ипотекийн Корпорацийн нэмж гаргасан хувьцааг банкууд худалдан авч, дүрмийн сангийн хэмжээг нэмж хөрөнгө оруулав.

Ази, Номхон далайн орнуудын орон сууцны санхүүжилтийн холбоо болон Франкфуртын санхүү, менежментийн их сургуультай хамтран “Орон сууцны санхүүжилт” сэдэвт Ази, номхон далайн бүсийн чуулга уулзалт зохион байгуулав.

Санхүүгийн зохицуулах хорооноос “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны журам”-ыг батлав.

2012

Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр МИК “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл” авч, “Орон сууцны санхүүжилтийн компани” болов.

2013

Монголбанк болон БХБЯ хамтран “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулагдав.

Монголын Ипотекийн Корпорацийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилон даргаар нь Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол сонгогдлоо.

“МИК ОССК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас Дамдин овогтой Гантөгсийг Гүйцэтгэх захирлаар томилов.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, “МИК ОССК” ХХК болон арилжааны банкууд хамтран “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн Ерөнхий гэрээ”-г байгуулав.

“МИК ОССК” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд нийцүүлэн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах зорилготойгоор “МИК Актив Нэг” ХХК-г үүсгэн байгуулахаар шийдвэрлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор “МИК ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив Нэг” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл болон анхны ИЗББ гаргах зөвшөөрөл олгов.

“МИК Актив Нэг ТЗК” ХХК 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 322,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргав.

“МИК ОССК” ХХК нь Монголын банкны холбооны дэмжигч гишүүнээр элсэв.

“Bloomberg Аwards”-аас “МИК ОССК” ХХК-ийг 2013 оны Оны шилдэг амжилтанд хүрсэн байгууллагаар шалгаруулж, шагнал олгов.

Хөгжлийн банк “МИК ОССК” ХХК-ийн хөрөнгө оруулагч болов.

2014

“МИК ОССК” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас “МИК Актив Хоёр ТЗК” ХХК, “МИК Актив Гурав ТЗК” ХХК, “МИК Актив Дөрөв ТЗК” ХХК-г тус тус үүсгэн байгуулахаар шийдвэрлэв.

Санхүүгийн зохицуулах хорооноос “МИК Актив Хоёр ТЗК” ХХК, “МИК Актив Гурав ТЗК” ХХК, “МИК Актив Дөрөв ТЗК” ХХК -д тус тус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгов.

.

Лондон хотод төвтэй “CFI.co Awards”-аас 2014 оны Ази тивийн хөрөнгөөр баталгаажсан шилдэг үнэт цаас гаргагч компаниар “МИК ОССК” ХХК-ийг шалгаруулав.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас “МИК ОССК” ХХК-ийг “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч тэргүүний байгууллага”-аар шалгаруулж, хүндэт өргөмжлөлөөр шагнав.

“МИК Актив Хоёр ТЗК” ХХК 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 222 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргав.

“МИК Актив Гурав ТЗК” ХХК 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 324,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргав.

2015

“МИК ОССК” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас “МИК Актив Дөрөв ТЗК” ХХК, “МИК Актив Тав ТЗК” ХХК, “МИК Актив Зургаа ТЗК” ХХК, “МИК Актив Долоо ТЗК” ХХК, “МИК Актив Найм ТЗК” ХХК-г үүсгэн байгуулахаар шийдвэрлэв.

.

Санхүүгийн зохицуулах хорооноос “МИК ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив Дөрөв ТЗК” ХХК, “МИК Актив Тав ТЗК” ХХК, “МИК Актив Зургаа ТЗК” ХХК, “МИК Актив Долоо ТЗК” ХХК-д тус тус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгов.

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д малчин өрх болон амины орон сууцны зээлд олгох журамд өөрчлөлт оров.

“МИК Актив Дөрөв ТЗК” ХХК 2015 оны 01 дугаар сарын 30-ны өдөр 452,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргав.

“МИК Актив Тав ТЗК” ХХК 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 294,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргав.

“МИК Актив Зургаа ТЗК” ХХК 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 261,7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргав.

“МИК Актив Долоо ТЗК” ХХК 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 293,8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргав.

“МИК ОССК” ХХК нь Европын бизнесийн ассемблейн нэрэмжит “Best Enterprises” шагнал, Гүйцэтгэх захирал Д.Гантөгс “Manager of the Year” шагнал тус тус хүртэв.

Монголын Ипотекийн Корпораци өргөжиж “МИК Холдинг” ХК группын нэгдэл компани боллоо.

.

“МИК Холдинг” ХК нь Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компанийн бүртгэл хийлгэж, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр IPO хийн, 37,2 тэрбум төгрөг хөрөнгийн зах зээлээс босголоо.

2016

“МИК Актив Найм ТЗК” ХХК 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 186,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргав.

“МИК Актив Ес ТЗК” ХХК  2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 106,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргав.

2016 оны International finance awards-ийн “Best issuer of RMBS Mongolia” 2016 шалгаруулалтын төрөлд “МИК ОССК” ХХК шилдгээр шалгарлаа.

2017

“МИК Актив Арав ТЗК” ХХК, “МИК Актив Арван нэг ТЗК” ХХК-иуд 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 163 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргалаа.

“МИК ОССК” ХХК нь Монгол Улсад анх удаа Олон улсын стандартын байгууллагаас батламжлагдсан мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2013” стандартын гэрчилгээ авлаа

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр  “МИК АКТИВ АРВАН ХОЁР ТЗК” ХХК 262 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргалаа.

“МИК Холдинг” ХК ТУЗ-ийн тогтоолоор Бадамхатан овогтой Гантулгыг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн  “МИК Холдинг” ХК болон “МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус томиллоо.