Mobile version coming soon
Ипотекийн зээлээр баталгаажсан бонд нэмж гаргалаа
Буцах
2018 оны 02 сарын 05 өдөр

“МИК ОССК” ХХК-ийн охин компани болох “МИК АКТИВ АРВАН ДӨРӨВ ТЗК” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон.

Зохицуулагч байгууллагын зөвшөөрлийн дагуу “МИК АКТИВ АРВАН ДӨРӨВ ТЗК” ХХК 139  тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бондыг  /ИЗББ/-ыг  2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гаргалаа. Нийт 2296 зээлдэгчийн орон сууцны зээлээр баталгаажсан 139 тэрбум төгрөгийн үнэ бүхий тус үнэт цаасны 90 хувь нь жилийн 4.5 хувийн хүүтэй давуу эрхтэй, 10 хувь нь жилийн 10.5 хувийн хүүтэй энгийн баталгаат үнэт цаас юм.

МИК-ээс ИЗББ буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг ийнхүү гаргаснаар энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх, санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр зээл хүсэж буй дараагийн иргэний хүсэлтийг шийдвэрлэх боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл банкуудын олгосон 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг МИК багцлан худалдан авч, эх үүсвэрээр хангаснаар банкуудын зүгээс 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох боломжийг дараагийн иргэдэд нээж байгаа.

8 хувийн хүүтэй орон сууцны  зээлийг  бага, дунд орлоготой иргэдийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор  2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 2017 оны эцсийн байдлаар нийт ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 93 147 хүрсэн бол 8 хувийн хүүтэй зээлд 68 970 иргэн хамрагджээ.