Эхлэх огноо:
Хүртэл:
Монголын Ипотекийн Корпораци үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан Голомт банкны хамт олноос дурсгалын зүйл гардууллаа. Голомт банк нь Монголын Ипотекийн Корпорацийн үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй 5 хувиас дээш хувь эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн нэг юм.
Одоогоос 10 жилийн өмнө Монголбанк болон арилжааны 9 банк (Анод банк, Голомт банк, Капитал банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хаан банк, Хасбанк, Худалдаа Хөгжлийн банк, Зоос банк) хамтран Ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааг хөгжүүлэн дэмжих зорилгоор компани үүсгэн байгуулах хурал хийснээр Монголын Ипотекийн корпораци байгуулагдсан түүхтэй.
Монголын Ипотекийн Корпорацийн 10 жилийн ойд зориулан Голомт банкнаас дурсгалын зүйл гардуулав.