“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан хамтын үйл ажиллагаатай МУИС, СЭЗИС-тай хамтран зохион байгуулж буй “Оюутны эрдэм шинжилгээний хурал” МИК-ийн байранд өнөөдөр болно.
Орон сууц, ипотекийн санхүүжилт, ногоон хөгжил, санхүүгийн технологийн чиглэлээр зарласан илтгэлийн уралдаанд тус хоёр сургуулийн бакалаврын түвшний III, IV курсийн оюутнууд оролцсон бөгөөд эхний шатанд 16 илтгэл ирснээс, 6 илтгэл эцсийн шатанд шалгарлаа.
- “Санхүүгийн зан төлөв болон альтернатив өгөгдөлд суурилсан зээлжих чадварын үнэлгээ” — МУИС-ийн Бизнесийн сургуулийн III курсийн оюутан Б.Ундармаа, Б.Номинзул.
- “Залуучуудын ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх хүндрэлийг бууруулах боломж: олон улсын туршлагын харьцуулсан судалгаа” — СЭЗИС-ийн IV курсийн оюутан П.Нансалмаа.
- “Залуу үе ба ипотекийн ирээдүй: хүсэл, санхүүгийн бэлэн байдал ба орон сууцны хүртээмж” — СЭЗИС-ийн III курсийн оюутан Б.Оюунбилэг, А.Түмэнбилэг.
- “Ногоон ипотекийг хүртээмжтэй болгох нь: Ипотекийн хоёрдогч зах зээлд суурилсан санхүүжилтийн загвар” — МУИС-ийн III курсийн оюутан М.Гантигмаа, А.Мичидмаа.
- “Z ба Alpha үеийн орон сууцны шинэ эрэлт ба ипотекийн уян хатан санхүүжилтийн механизмын судалгаа (shared-equity / graduated payment mortgage)” — СЭЗИС-ийн Эрх зүйн ангийн IV курсийн оюутан Д.Дэжидгарав.
- “Залуу өрхийн ипотекийн хүртээмжид зээлийн хязгааруудын үзүүлэх нөлөө” — СЭЗИС-ийн III курсийн оюутан Г. Золбаяр.
Оюутны эрдэм шинжилгээний хурлаар эдгээр илтгэлийг хэлэлцүүлж, тэргүүн, дэд, гутгаар болон тусгай байр эзэлсэн оролцогчдыг шалгаруулан, шагнал гардуулна.