Mobile version coming soon
МИК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ЗАР
Буцах
2026 оны 09 сарын 08 өдөр

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Сургууль, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуультай хамтран оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлаж байна.

Тус эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан нь орон сууц, ипотекийн санхүүжилт, ногоон хөгжил, санхүүгийн технологийн чиглэлээр оюутнуудын судалгаа, шинжилгээний ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэлэг санаа, практик ач холбогдол бүхий судалгааны ажлыг дэмжих зорилготой. Мөн залуу үеийн орон сууцны талаарх хүлээлт, санхүүгийн боловсрол, ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг оюутнуудын өөрсдийн өнцгөөс судалж, илэрхийлэх боломжийг бүрдүүлэх юм.

Оролцогчид дараах сэдвүүдийн аль нэгийг сонгон судалгааны бүтээл бэлтгэнэ:

  • Залуу үе ба ипотекийн ирээдүй
  • Ногоон ипотекийн зээл: Тогтвортой хөгжил ба ирээдүйн хот байгуулалт
  • Санхүүгийн хүртээмж ба хиймэл оюунд суурилсан зээлийн үнэлгээ

Уг уралдаанд МУИС болон СЭЗИС-ийн бакалаврын түвшний III, IV курсийн оюутнууд ганцаарчлан эсхүл хоёроос илүүгүй гишүүнтэй багаар оролцох боломжтой.

Судалгааны бүтээлийг 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 17:00 цаг хүртэл iltgel@mik.mn цахим шуудангийн хаягаар эсхүл “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн оффист цаасан хэлбэрээр хүлээн авна.

Эхний шатны шалгаруулалтын дүнг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор мэдээлэх бөгөөд эцсийн шатны илтгэл, хэлэлцүүлэг, шагнал гардуулах ёслолыг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна.

Шалгарсан оролцогчдыг батламж, мөнгөн шагналаар урамшуулж, эцсийн шатанд илтгэлээ хэлэлцүүлсэн оролцогчид болон багийн гишүүдэд батламж олгоно.

Оюутан залуус та бүхнийг судалгаагаараа шинэ санаа дэвшүүлж, орон сууцны санхүүжилт, ипотекийн зах зээлийн ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахыг урьж байна.

Бүтээл хүлээн авах цахим шуудан: iltgel@mik.mn
Эцсийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 17:00 цаг
Удирдамж: Уралдааны удирдамжийг энд дарж үзнэ үү.