Mobile version coming soon
ХӨРӨНГӨ ИТГЭМЖЛЭН УДИРДАГЧААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Буцах
2026 оны 08 сарын 28 өдөр

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь “Есөн шижир актив хоёр ТЗК” ХХК-иар дамжуулан автомашины фидуци бүхий зээлийн хөрөнгөөр баталгаажсан, 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, жилийн 19.0 хувийн хүүтэй үнэт цаасыг гаргаж байгаа бөгөөд “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК тус үнэт цаасны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж байна.


Тус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нээгдэж, захиалга 100 хувь биелснээр амжилттай хаагдлаа.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нөхцөл:

  • Нийт татан төвлөрүүлэх дүн: 10.0 тэрбум төгрөг
  • Хүү: 19.0% жилийн
  • Хугацаа: 24 сар
  • Хүүний төлөлт: Улирал тутам
  • Нэгжийн нэрлэсэн үнэ: ₮100,000
  • Хүүгийн орлогын албан татвар: 5.0%

 

Оролцогч талууд:

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК

“Есөн шижир инвест ББСБ” ХХК

“ТиДиБи Секьюритис ҮЦК” ХХК,

“Эм Жэй Эл Атторнейс”  хуулийн фирм,

“Интер Аудит” ХХК


Дэлгэрэнгүй: https://www.mse.mn/news/14922