Эхлэх огноо:
Хүртэл:
Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны 2026 оны ээлжит чуулга уулзалтад оролцсон Монгол, Япон, БНСУ, Малайз, Индонез, Киргиз, Пакистан, Филиппин, Узбекистан улсын 40 гаруй төлөөлөгч Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт мод тарьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
Мод тарих үйл ажиллагаанд тэднээс гадна Орон сууцны санхүүжилтийн форумд оролцсон ISMMA, Германы LBS, Олон улсын орон сууцны санхүүжилтийн холбоо (IUHF), KGI болон S&P зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, хүндэт зочид хамтран оролцсон юм.
Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой байв. Төлөөлөгчид мод тарьснаар ногоон хөгжил, тогтвортой ирээдүйн төлөөх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлсэн онцлох үйл ажиллагаа боллоо.

Энэхүү мод тарих үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан “Тэрбум мод” санд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тус санг Монголбанк болон Монголын Банкны Холбоо хамтран 2022 оны гуравдугаар сард байгуулсан бөгөөд банк, санхүүгийн салбарынхны амласан 88.6 сая модыг тарих, арчлан ургуулах ажлыг манлайлан хэрэгжүүлж байна. Үүнээс 50 сая модыг зөвхөн банкны салбар дангаараа хариуцан хэрэгжүүлж байгаа нь байгаль орчны тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд оруулж буй бодит хувь нэмэр юм.

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалт 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газарт амжилттай зохион байгууллаа.
Чуулга уулзалтад Монгол, Япон, Малайз, Индонез, Киргиз, БНСУ, Пакистан, Филиппин, Узбекистан зэрэг гишүүн орнуудын 40 гаруй төлөөлөгч оролцож, орон сууцны санхүүжилтийн зах зээлийн хөгжил, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр, ногоон санхүүжилт болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Азийн 10 орныг нэгтгэсэн ASMMA холбоог үүсгэн байгуулахад Монголын Ипотекийн Корпораци (МИК) анхдагч гишүүний хувиар оролцсон бөгөөд МИК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга 2025–2026 онд тус холбоог удирдан ажиллаж байна.
Уулзалтын үеэр гишүүн байгууллагууд туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Мөн төлөөлөгчид Монгол Улсад зохион байгуулагдсан “Орон сууцны санхүүжилт” олон улсын форумд оролцож, салбарын хөгжлийн чиг хандлага, олон улсын шилдэг туршлагын талаар хэлэлцсэн юм.