Япон Улсын Засгийн газрын харъяа Орон Сууц Санхүүжилтийн Агентлаг (JHF) болон Хоккайдогийн их сургуулийн хамтран хийсэн “Улаанбаатар хотын уур амьсгал болон барилгын материал, мөн Японы ногоон орон сууцны стандартуудыг Монголд нэвтрүүлэх боломжийг судлах судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.
Энэхүү судалгаа нь “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК болон “JHF”-ийн хооронд 2025 оны 7 дугаар сард байгуулсан Монгол Улсад тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн чиглэлээр “Техникийн туслалцаа” үзүүлэх гэрээний хүрээнд хийсэн юм.

JHF-ийн Олон улсын харилцаа, судалгааны газрын Ерөнхий захирал Юүжи Датэ “Японы орон сууцны санхүүжилтийн туршлага”, “Улаанбаатар хотын орон сууцны барилгын дулааны эсэргүүцлийн зэрэглэлийг тооцоолох судалгааны танилцуулга” болон JHF-ийн өгч буй зөвлөмжүүдийг танилцууллаа. Тус танилцуулгад УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Л.Соронзонболд, төрийн байгууллага, банк болон холбогдох байгууллагуудын төлөөлүүд оролцлоо.
JHF нь Монгол Улсын орон сууцны барилгын эрчим хүчний хэрэглээ болон эдэлгээний чанарыг сайжруулах яаралтай шаардлагатай байгааг онцоллоо. Энэ нь Монголын эрс тэс уур амьсгал, өвлийн улирлын агаарын ноцтой бохирдол, мөн айл өрхийн эрчим хүчний зардал өсөж буй нөхцөл байдалтай холбоотой юм.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор JHF нь Хоккайдогийн их сургуулийн доктор, профессор Таро Мори-д Улаанбаатар хотын уур амьсгал болон барилгын материалын талаар иж бүрэн судалгаа хийхээр даалгасан билээ. Судалгааны үр дүнд Монгол Улсад хэрэгжүүлэх Ногоон орон сууцны зээлийн шалгуур үзүүлэлтүүд (Eligibility Criteria for Green Housing Loans) боловсруулагдах бөгөөд эдгээр нь дараах гурван заавал хангах шаардлагаас бүрдэнэ:
Орон сууцны төсөлд дараах шаардлагыг хангасан байх ёстой:
Судалгааны үр дүн нь ирээдүйд ногоон барилгын стандартыг боловсруулах, шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох, мөн орон сууцны санхүүжилтийн замаар барилгын чанарыг сайжруулах механизмыг тодорхойлоход хувь нэмэр оруулж болно.