Mobile version coming soon
МИК ОССК болон Сэндли ББСБ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Буцах
2026 оны 02 сарын 16 өдөр

Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон Сэндли ББСБ ХК нь 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр "Хамтын ажиллагааны санамж бичиг" байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд Монгол Улсад орон сууц худалдан авах зориулалттай зээл олгох боломжийг бүрдүүлэх, улмаар гадаадаас Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэн хамтран ажиллах юм.

Санамж бичгийн дагуу Сэндли ББСБ нь АНУ-ын ногоон барилгын LEED Gold гэрчилгээтэй “Неосити хотхон” төслөөс орон сууц худалдан авахад зориулсан ам.долларын ногоон зээлийн багц бүрдүүлж, уг зээлийн багцыг МИК ОССК-д буцаах нөхцөлтэйгөөр худалдах, эсхүл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон санхүүжилтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.