Эхлэх огноо:
Хүртэл:
Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны жил бүрийн гишүүдийн хурал Самарканд хотод болж өнгөрлөө. Тус арга хэмжээний үеэр гишүүн байгууллагууд туршлага солилцож, ирээдүйн хамтарсан төслүүдийн талаар хэлэлцэж, бүс нутгийн хоёрдогч моргейжийн зах зээлийг хөгжүүлэх, Холбооны үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, ирэх жилийн тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. ASMMA-ийн гишүүд хамтын ажиллагаагаа улам сайжруулж, Азид тогтвортой хоёрдогч ипотекийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Мөн Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компани болон Монголын Ипотекийн Корпорацийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.
Хурлын төгсгөлд нийт гишүүдийн санал хуралтаар Монголын Ипотекийн Корпорацийн захирал Б.Гантулгыг Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбооны шинэ нарийн бичгийн даргаар сонгосон юм.

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хурал амжилттай болж өнгөрлөө