Mobile version coming soon
“Ашид Капитал Ассет ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нээгдлээ
Буцах
2025 оны 08 сарын 07 өдөр

“Ашид Капитал ББСБ” ХХК нь “Ашид Капитал Ассет ТЗК” ХХК-иараа дамжуулан  40.0 тэрбум төгрөгийн автомашины фидуци (Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ) бүхий зээлийн хөрөнгөөр баталгаажсан  үнэт цаасыг 18 %-ийн хүүтэйгээр гаргаж байгаа бөгөөд “МИК ОССК” ХХК нь тус үнэт цаасны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж байна.

Тус ХБҮЦ-ийн анхдагч арилжаа 2025 оны 8-р сарын 7-ны өдөр нээгдэж байна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нөхцөл:

  • Нийт татан төвлөрүүлэх дүн: 40 тэрбум
  • Хүү: 18% жилийн
  • Хугацаа: 24 сар
  • Хүүний төлөлт: Улирал тутам
  • Нэгжийн нэрлэсэн үнэ: ₮100,000
  • Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮40 тэрбум

Андеррайтер:

TDB securities

Оролцогч талууд:

Монголын Ипотекийн Корпораци

Ulaanbaatar Securities Exchange /UBX/

RSA

MJL attorneys