Монголын Ипотекийн Корпораци (МИК) болон Японы Орон сууц санхүүжилтийн агентлаг (JHF) нь Монгол Улсад тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлэх, зорилтот зах зээлд чиглэсэн бондын зах зээлийг хөгжүүлэх зорилгоор техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь 2025 оны 8 дугаар сарын 1-нээс 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжих бөгөөд хоёр байгууллагын хооронд 2019 онд байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд хийгдэж буй дараагийн томоохон алхам юм.
Тус гэрээний хүрээнд Тогтвортой хөгжлийн бодлого боловсруулах, Зорилтот зах зээлд чиглэсэн бонд гаргах бэлтгэл хангах, Дотоод чадавхи бэхжүүлэх, Олон улсын стандартад нийцсэн шилжилтийн төлөвлөгөө боловсруулах, Тогтвортой санхүүжилт, ногоон орон сууц, тайлагналын стандарт болон цахим шилжилтийн чиглэлээр сургалт хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар талууд харилцан тохирлоо.
Гэрээнд туссан хамтын ажиллагаа нь Азийн орон сууцны хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй бөгөөд хоёр байгууллага хоёул тус холбооны гишүүн юм.
Японы Орон сууц санхүүжилтийн агентлагийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүн Ясүши Такаяама:
“Японы Засгийн газрын орон сууц санхүүжилтийн агентлаг нь эрчим хүчний хэмнэлттэй, нийгмийн чиг баримжаатай орон сууцны зээлийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.
Бид Монгол Улсад тогтвортой орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхээс эхлээд, хоёр орны Засгийн газрын хоорондын гүүр болж, бодлого, санхүүжилтийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах болно.
Тогтвортой орон сууцны шинэ технологийг нутагшуулах нь анхандаа амаргүй байж болох ч бат бөх, урт хугацааны тууштай хамтын ажиллагаанд тулгуурласан нөхөрлөл амжилтад хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.” гэж онцолсон бол
Монголын Ипотекийн Корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга:
“Өнөөдөр байгуулж буй хамтын ажиллагааны гэрээ нь манай улсын ногоон барилга, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн түвшинг ахиулах чухал, түүхэн ач холбогдол бүхий алхам юм.
Уг хамтын ажиллагаагаар дамжуулан манай барилгын салбарт ногоон стандарт нэвтэрч, барилгын чанар сайжран, хүртээмж нэмэгдэх төдийгүй дотоодын банк, санхүүгийн салбарт ногоон орон сууцны санхүүжилт, ногоон үнэт цаас шинээр нэвтрэх боломж бүрдэнэ.
Цаашид МИК болон JHF-ийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр улсын хооронд итгэлцэлд суурилсан, амжилттай олон төсөл сүндэрлэнэ гэдэгт итгэж байна.” хэмээн тодотгосон.
Гэрээнд Монголын Ипотекийн Корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, Японы Орон сууц санхүүжилтийн агентлагийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүн Такаяама Ясүши нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Монголын Ипотекийн Корпораци болон Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа