Mobile version coming soon
ОЛОН УЛСЫН ISO/IEC 27001:2013 СТАНДАРТЫГ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА
Буцах
2020 оны 12 сарын 18 өдөр

“Монголын Ипотекийн Коропораци ОССК” ХХК нь Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартын баталгаажуулалтын аудитыг Франц Улсын Афнор группын аудитор болон Монгол Улсын МонСертф компанийн аудиторуудаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд хийлгэлээ.

Ийнхүү компани нь олон улсын стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажилладаг болохыг 5 дахь удаагаа баталгаажууллаа.

 “МИК ОССК” ХХК нь харилцагчдын мэдээллийг хадгалах, зөвшөөрөгдөөгүй этгээдээс хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор аюул эрсдэлээ үнэлж Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах тогтолцоог  2017 оноос хойш үйл ажиллагаандаа нэвтрүүлэн тогтмол сайжруулан ажиллаж байна.