Mobile version coming soon
“МИК ХОЛДИНГ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Буцах
2019 оны 08 сарын 16 өдөр

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа МХБ дээр 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • 2019 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар нийт активын хэмжээ 4,008.2 тэрбум төгрөг хүрч, тайлант хугацаанд 32.5 тэрбум төгрөгийн цэвэр хүүний орлого, 27.0 тэрбум төгрөгийн зардалтай ажилласнаар татварын дараах цэвэр ашгийг 5.5 тэрбум төгрөгт хүргэж ажилласан байна.

 

  • 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус компани нь  3 жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй 144 A/Reg S төрлийн 300.0 сая ам.долларын үнийн дүн бүхий “Өэлүн” (SGX:MGMTGE) бондыг Сингапурын олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан олон улсын хөрөнгө зах зээл дээр 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр амжилттай арилжаалсан. “Өүлэн” бондыг амжилттай арилжаалснаар “Монголын Ипотекийн Корпораци  ОССК” ХХК нь Монгол Улсаас олон улсын зах зээл дээр үнэт цаас арилжаалсан хувийн хэвшлийн 3 дахь байгууллага болсон юм.

 

  • Нийт өөрийн хөрөнгийн хэмжээ нийт хөрөнгийн 5.3%, нийт зээлийн хөрөнгийн багцын хэмжээ 79.4% болон шинээр гаргасан “Өэлүн” бондын хэмжээ нийт хөрөнгийн 19.9%-ийг тус тус бүрдүүлж байна.

 

“МИК Холдинг” ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.