Mobile version coming soon
Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг оффисийн барилга, жижиглэн худалдалдааны төв, нийтийн байр, аж үйлдвэр болон агуулах зэрэг үл хөдлөх хөрөнгөөр баталгаажуулан гаргадаг.

Зээлийн нөхцөл:

  • Зээлийн хугацаа: 5-10 жил байх
  • Төлбөрийн нөхцөл: Хугацааны эцэст үндсэн төлбөрийг бөөн дүнгээр төлөх
  • Барьцаа: Орж ирэх бизнесийн орлого байх

 

Давуу талууд

Зээлдэгчийн хувьд:

Хөрөнгө оруулалтын нэмэлт эх үүсвэр бий болгоно.

Бонд гаргагчийн хувьд:

Үл хөдлөх хөрөнгийг хөрвөх болон арилжааны зах зээлийн арга хэрэгсэл рүү шилжүүлнэ.

Банк барилгын компаниудад санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг бий болгоно.

Секторын ялгаатай хөрөнгүүдийг олон төрлийн хөрөнгө оруулагч нарт санал болгосноор санхүүжилтийн зардал бууруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх оновчтой шийдвэр гаргах зэргээр банкны зээлээс илүү үр ашигтай болно.

Үнэт цаасжуулснаар зээлдэгчдэд эрсдэлийг удирдахад тусална.

Хөрөнгө оруулагчдын хувьд:

Их хэмжээний дүнтэй үл хөдлөх  хөрөнгийн санхүүжилтэд оролцох боломжийг олгоно.

Хөрөнгө оруулагч нар нь тохиромжтой зээл болон эргэн төлөлтийн хуваарийг сонгосноор өөрсдийн зорилгыг хангаж чадна.

Олон улсын туршлагаас харахад Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны төлбөрийн чадваргүй байдал нь бусад төрлийн үнэт цааснаас илүү бага байна.

 

Барьцаат үнэт цаас, баталгаат үнэт цаас, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны давуу талууд:

  • Барьцаат үнэт цаас, баталгаат үнэт цаасаар баталгаажуулж буй зээлийн хөрөнгө нь хамгийн сайн чанартай активын сонголтын үр дүнд бий болдог.
  • Тогтвортой, тодорхой активын ирээдүйн мөнгөн урсгалаар баталгаажсан байдаг.
  • Тэрхүү актив, мөнгөн урсгалыг хянах бололцоотой байдаг. Хяналтын тогтолцоо, оролцогч тал нь тодорхой байдаг.
  • Хөрөнгө оруулагчид дотоод, гадаад зээлийн баталгааны хэрэгсэлүүдээр эрсдэлээс хамгаалагдсан байдаг.
  • Бусад өрийн хэрэгсэлтэй харьцуулахад эрсдэл бага өгөөж харьцангуй өндөр байдаг.