Mobile version coming soon
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Бидний веб сайтад зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе!

МИК нь үнэт цаасжуулах, хөрвөх чадварыг бий болгох үндсэн хоёр чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.Үнэт цаасжуулах үйл ажиллагааны хүрээнд МИК нь 14 удаагийн хэлцлийг амжилттай гүйцэтгэж 3.2 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг ИЗББ-оор арилжаалаад байна. Хөрвөх чадвар бий болгох үйл ажиллагааны хүрээд МИК өөрийн эх үүсвэрээр болон Германы сэргээн босголт зээлийн банк (KWF)-ны орон сууцны санхүүжилтийг дэмжих төслийн хүрээнд нийт 61 удаагийн 82 тэрбум төгрөгийн хэлцлийг арилжааны банкуудтай хийгээд байна.

Хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогыг тууштай дэмжин, урт хугацаат орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд төрийн эрх бүхий байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хамтран ажиллах зорилт тавьж байна.

 

Хүндэтгэсэн,

Б.Гантулга

Гүйцэтгэх захирал