Mobile version coming soon
Эрхэм зорилго, зорилтууд

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн эрхэм зорилго нь ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гарган дотоод, гадаад хөрөнгийн зах зээл дээр борлуулах замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, цаашид орчин үеийн хот байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгож төлөвшүүлэхэд оршдог.
 

  • Ипотекийн зээлийг худалдан авч, багцлах;
  • Ипотекийн зээлийг худалдан авч багцалсны үндсэн дээр ипотекийн зээлээр баталгаажсан бондыг дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргах;
  • Ипотекийн зээлийг санхүүжүүлэхийн тулд дунд болон урт хугацааны санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас борлуулах замаар нэмэгдүүлэх;
  • Ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжихэд зайлшгүй шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газартай хамтран ажиллах;
  • Ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн үндэс суурийг зөв тавихын тулд орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлох, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, даатгал, ипотекийн даатгал, бага орлоготой иргэдэд ипотекийг хүртээмжтэй болгох үүднээс орон сууцны татаасын тогтолцоо бүрдүүлэх асуудалд олон улсын техникийн дэмжлэг туслалцаа авах, гэрээ хэлцэл хийх;
  • Гэр хорооллын иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд гэр хорооллын орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлох, энэ хүрээнд санхүүгийн тогтолцоо бүрдүүлэх үүднээс олон улсын байгууллага, дотоод гадаадын төсөл, төрийн бус байгууллага, нийгмийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Ипотекийн зээл олгох бодлого журам, ипотекийн зээлийн баримт бичгүүдийн стандартчилал бий болгож, ипотекийн анхдагч зах зээлийн хөгжлийг хөхиүлэн дэмжих;
  • Ипотекийн зах зээлийн талаархи сургалт, олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулах;
Үйл ажиллагааны чиглэл

“МИК ОССК” ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь санхүүгийн байгууллагуудаас ипотекийн зээлийн бүтээгдэхүүн багцлан худалдан авч, үнэт цаасжуулах замаар анхдагч зах зээлд үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн байгууллагуудыг хөрвөх чадвараар хангах, эрсдэл бууруулах арга хэрэгслийг нээж өгөхөд оршино. Мөн олон төрлийн бүтээгдэхүүн гаргах замаар бондын зах зээл хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

 

Компанийн Бүтэц

Удирдлагын баг
Удирдлагын багийн гишүүд

Албан тушаал

Б. Гантулга

Гүйцэтгэх захирал

З. Мөнх-Оргил

Тэргүүн дэд захирал 
Ж.Онон

Бизнесийн удирдлагын газрын захирал 

М. Бат-Өлзий

Санхүүгийн удирдлагын газрын захирал
А. Анар 

Үйл ажиллагааны газрын захирал

С.Амарсайхан

Эрсдэлийн удирдлагын газрын захирал

Г.Сансар

Хөрөнгө зохицуулалтын газрын захирал

Б. Болортуяа

Хууль, эрхзүйн газрын захирал 
Н. Энхмаа 

Хянан нийцүүлэлтийн газрын захирал