Mobile version coming soon

Бидэнтэй хамтарч ажиллах боломж

Ажлын байр

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас  гаргах үйл ажиллагааны хүрээнд Тусгай зориулалтын компаниудыг Монгол Улсын Компанийн тухай хууль болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл аван үүсгэн байгуулан ажилладаг. Эдгээр Тусгай зориулалтын компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн “Хараат бус гишүүн”-ий сонгон шалгаруулалтад та бүхнийг оролцохыг урьж байна.

ТУЗ-ийн Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Эдийн засаг, эрх зүй, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, тухайн салбартаа 5-аас доошгүй жил ажилласан байх;
  2. Банк, санхүүгийн салбарт эрх бүхий албан тушаалтнаар эсхүл Гүйцэтгэх удирдлагын багт 3-аас доошгүй жил ажилласан байх;
  3. Компанитай  ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллаж байгаагүй, ажилладаггүй, тэдгээртэй бизнесийн аливаа холбоогүй байх;
  4. Компани түүний   толгой, охин, хараат компанид сүүлийн 2 жил ажиллаж байгаагүй,  ажилладаггүй байх;
  5. Компани түүний  толгой охин хараат  компанийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон  тус компанийн  хяналтын багц эзэмшигч, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл садангийн хүмүүстэй садан төрлийн болон бизнесийн аливаа  холбоогүй байх;
  6. Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх; /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/
  7. Та өөрөө эсхүл та өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран  компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  8. Та өөрөө эсхүл таны нэгдмэл сонирхолтой этгээд нь  компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх;
  9. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
  10. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
  11. Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;
  12. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:

Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эсхүл бусад тодорхой эрхийг шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ нотолсон баталгаа
  3. Анкет /анкетыг www.mik.mn хаягаар орж татаж авна уу/
  4. Боловсрол эзэмшсэн байдлын гэрчилгээ, дипломын хуулбар
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар
  6. Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар
  7. Цээж зураг-2 хувь
  8. Нийгмийн даатгалын дэвтрийн үндсэн нүүр болон даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсгийн хуулбар

Хүсэлтийг бүрдүүлэх материалын хамт 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн Ахлах хуульч А.Шинэчимэгт биечлэн ирүүлнэ үү.

Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчидтэй утсаар холбоо барин, ярилцлагад орох мэдэгдэл хүргүүлнэ.

Хаяг: 14210, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа хөгжлийн банкны байр 10 давхар, Утас: 328267 /ext-805/ Вэбсайт: www.mik.mn

 

ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын хороо 

Анкет татаж авах