Mobile version coming soon
Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр

2013 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Барилгын яам (одоогийн Барилга хот байгуулалтын яам) хамтран  “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталсан.

Дэд хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас иргэдэд 80 хүртэлх м.кв бүхий орон сууц худалдан авахад зориулсан жилийн ±8  хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн (2017 оны 3 дугаар сараас эхлэн 30 жил болгож сунгасан) хугацаатай ипотекийн зээл олгох зорилгоор, хөтөлбөрт оролцогч арилжааны банкуудад жилийн 4%-ийн хүүтэй богино хугацаат санхүүжилтийг олгосон.

Хөтөлбөрийн хүрээнд олгосон ипотекийн зээлийг үнэт цаас гаргах зорилгоор “МИК ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан Тусгай Зориулалтын Компани багцлан худалдан авч Ипотекийн Зээлээр баталгаажсан Барьцаат бонд /ИЗББ/-ыг гаргаж банкуудад худалдана. Банкууд нь худалдан авсан ИЗББ-ын Давуу эрхтэй транчийг Монголбанкнаас банкуудад анх олгосон богино хугацаат санхүүжилтийн эргэн төлбөрт тооцон шилжүүлнэ.

2013 оны 6 дугаар сараас хойш уг хөтөлбөрт дараах 10 арилжааны банк оролцож байна.

  1. Ариг банк  (Цахим хаяг www.arigbank.mn)
  2. Голомт банк (Цахим хаяг: www.golomtbank.com)
  3. Капитрон банк  (Цахим хаяг www.capitronbank.mn)
  4. Төрийн банк  (Цахим хаяг www.statebank.mn)
  5. Улаанбаатар хотын банк  (Цахим хаяг www.ubcbank.mn)
  6. Үндэсний хөрөнгө оруулалтын банк  (Цахим хаяг www.nibank.mn)
  7. Хаан банк  (Цахим хаяг:  www.khanbank.com)
  8. Хас банк (Цахим хаяг:  www.xacbank.mn )
  9. Худалдаа Хөгжлийн банк  (Цахим хаяг  www.tdbm.mn)
  10. Чингис хаан банк  (Цахим хаяг www.ckbank.mn)

Хөтөлбөрт дараах шалгуур үзүүлэлтүүдийг иргэд хамрагдах боломжтой байна.Үүнд:

  • Монголбанкны Ерөнхийлөгчийн 446 тоот тушаалаар баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүд
  • Монголбанкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүд
  • Тухайн банкны орон сууцны зээл олгох үйл ажиллагааны журамд заасан шалгуур үзүүлэлт болон “МИК ОССК” ХХК-ийн дотоод шалгуур үзүүлэлтүүд
Засгийн газрын "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам"
Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”