Mobile version coming soon
Дотоод аудитын үйл ажиллагааг таниулах сарын аяныг тэмдэглэв
Буцах
2019 оны 05 сарын 30 өдөр

“Олон улсын дотоод аудитын холбоо”- оос жил бүрийн 5 дугаар сарыг “Дотоод аудитын үйл ажиллагааг таниулах сар” болгон зарладаг бөгөөд тус холбооны гишүүн байгууллагууд 5 дугаар сарыг өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах арга хэмжээнүүдийг зохион байгуулан тэмдэглэж өнгөрүүлдэг билээ.

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “МИК Холдинг” ХК-ний Дотоод аудитын хэлтсээс санаачлан тус аяны хүрээнд Монголын Ипотекийн Корпорацийн нийт удирдлага, ажилтнуудын дунд “Дотоод аудитын үйл ажиллагааг сурталчлах” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр дотоод аудитын үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага, үүрэг оролцооны талаар илтгэл тавьж олон төрлийн таниулах материалууд тараасан бөгөөд Жавзандамба хутагт төвийн тэргүүн, гавж Д.Нямсамбууг урьж “Аз жаргал болон Ёс зүйн” сэдвээр илтгэл тавьж харилцан яриа өрнүүллээ.