Mobile version coming soon
МИК, БНСУ-ЫН ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИ ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Буцах
2018 оны 07 сарын 02 өдөр

Азийн тогтмол орлоготой үнэт цаасны тав дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монголын ипотекийн корпораци ОССК ХХК болон БНСУ-ын Орон сууцны санхүүжилтийн корпораци “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Орон сууцны зах зээл, орон сууцны санхүүжилтийг дэмжих нэгдмэл зорилгын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, зах зээлд тулгамдаж буй асуудал, сорилтуудыг оновчтой зөвөөр шийдвэрлэх, шийдлүүдийг харилцан хуваалцаж, туршлага солилцох зорилготой юм байна. Санамж бичгийн хүрээнд тус корпорациуд орон сууцны санхүүжүүлэлтийн дэвшилтэт стратегийг хэрэгжүүлж буй туршлагаа солилцох, газар дээр нь судалгаа хийж хамтран ажиллах боломжтой болж байна.