Mobile version coming soon
МИК-ийн зээлжих зэрэглэлийг Фитч агентлаг "B-", тогтвортой, Мүүдис агентлаг "В3", тогтвортой гэж үнэллээ
Буцах
2018 оны 04 сарын 02 өдөр

МИК Холдинг ХК, МИК ОССК ХХК нь гадаад зах зээлээс санхүүжилт төвлөрүүлэх замаар орон сууцны санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгож, хөрөнгийн зах зээлд бонд гаргах бэлтгэл ажлууд хийхээр төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд олон улсын рейтингийн тэргүүлэх Фитч (B-, Тогтвортой) болон Мүүдис (B3, Тогтвортой) агентлагуудаар зээлжих зэрэглэлээ тогтоолгон Монгол улсын зээлжих зэрэглэлтэй адил хэмжээнд үнэлүүллээ.

Фитч агентлаг (www.fitchratings.com) нь олон улсын зэрэглэл тогтоогч хамгийн том 3 компанийн нэгд тооцогддог юм.

Фитчийн гаргасан МИК Холдинг ХК, МИК ОССК ХХК-ийн зээлжих зэрэглэлийн мэдээллийг энд дарж үзнэ үү

Mүүдис агентлаг (www.moodys.com) нь олон улсын зэрэглэл тогтоогч хамгийн том 3 компанийн нэгд тооцогддог юм.

Мүүдисийн гаргасан МИК ОССК ХХК-ийн зээлжих зэрэглэлийн мэдээллийг энд дарж үзнэ үү