Mobile version coming soon
Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны бодлого (ISO 27001:2013)
  • Компани хувьцаа эзэмшигч, бонд эзэмшигч, үйлчилгээ үзүүлэгч банкууд, харилцагч байгууллагууд болон зээлдэгчдийн мэдээлэлийг аюулгүй байх нөхцөлөөр хангах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах болон компанийн бизнесийн үйл ажиллагааг тогтвортой хэвийн байлгах, мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу бүрдүүлж, хэвийн ажиллагааг ханган хэрэгжүүлж, тогтмол сайжруулах.

 

  • Компани мэдээллийн аюулгүй байдлын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүрэг хариуцлагыг тодорхойлох.

 

  • Мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлал, хүртээмжтэй байдлыг ханган ажиллах байгууллагын бүтэц зохион байгуулалтад нийцсэн Мэдээллийн аюулгүй байдлын шаардлагатай багц журмыг боловсруулан, компанийн нийт ажилтнууд, ажиллагчид болон гэрээгээр ажил, үйлчилгээ үзүүлэгчид уг журмыг байнгын мөрдлөг болгон ажилладаг байх нөхцөлийг хангах.

 

  • Мэдээллийн аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулахын тулд компанийн ажилтнууд, ажиллагчид болон гэрээгээр ажил, үйлчилгээ үзүүлэгч нарт тогтмол хугацаанд Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллахтай холбоотой сургалт явуулж, мэдээлэл өгч байх.

 

  • Компани мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлэх, дотоод аудитын тогтолцоог сайжруулах болон компанийн хэмжээнд зохих хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах үнэлгээний болон хяналтын тогтолцоог тодорхойлж, хэрэгжүүлэх.