Mobile version coming soon
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Буцах
2018 оны 01 сарын 29 өдөр

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь оффисын бичиг хэргийн бараа, материалыг 1 жилийн хугацаанд хуваарийн дагуу нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг санал болгож уг  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудыг урьж байна.

Тендерийн дугаар, нэр: СШ 18/01, МИК-д бичиг хэргийн бараа, материал нийлүүлэх.

Шалгуур үзүүлэлт: Үнэ, төлбөрийн нөхцөл, түгээлт, компанийн чадавхи.

Тендерт оролцогчдод тавигдах шаардлага:

  • Ажлын туршлага (гэрчилгээ, хэдэн жил, үйл ажиллагааны чиглэл, хүний нөөц гэх мэт).
  • Компанийн санхүүгийн чадавхи (баланс, орлого, зарлага, өр төлбөр гэх мэт).
  • Захиалсан бараа бүтээгдэхүүнийг захиалагчийн байранд хүргэж өгөх.
  • Тендерт ирүүлсэн үнээр бараа материалыг нэг жилийн хугацаанд нийлүүлэх.
  • Бараа материалыг хуваарийн дагуу нийлүүлэхээс гадна шаардлагатай үед бага хэмжээгээр шууд нийлүүлэх боломжтой байх.
  • Илүү захиалгыг захиалгын хэмжээний 20 хүртэл хувиар зөвшөөрөх ба ийнхүү илүү захиалгыг тендерийн үнээр нийлүүлэх.
  • Тендерт шалгарсан үед нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний гүйцэтгэлийн баталгаа гаргах.

Бүрдүүлэх материал

  • Шаардлага болон шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тухай баримтууд.
  • Тендерийн үнийн 2 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа.

Тендерээр нийлүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэг, нийлүүлэх хуваарь зэргийг “МИК ОССК” ХХК-ийн байранд ирж болон myagmarsuren@mik.mn цахим шууданд хандан авч болно.

Тендерийг битүүмжлэн, дугтуйн дээр нь тендерийн нэр, дугаарыг бичээд 2018 оны 2-р сарын 9-ний өдрийн 17.00 цагаас өмнө дараахь хаягаар хүргэж өгнө үү: “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө-19, 10-р давхар. Утас: 11-328267 (#835)

Ирүүлсэн материалтай танилцаж сонгосон гурван (3) ААН, компанийн төлөөлөгчидтэй 2018 оны 2-р сарын 13-ны өдрийн дотор уулзаж шалгаруулах болно. Эдгээр ААН, компанитай утсаар холбогдож энэхүү уулзалтын өдөр, цагийг мэдэгдэх болно.