Mobile version coming soon
Хуулийн зөвлөх компанийн сонгон шалгаруулалтад урьж байна
Буцах
2017 оны 12 сарын 06 өдөр

Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “МИК ОССК” ХХК нь арван зургаадугаар ээлжийн Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ыг “МИК Актив Арван Зургаа ТЗК” ХХК-иар дамжуулан гаргахаар бэлтгэж байна.

Энэ ажлын хүрээнд ИЗББ гаргагч “МИК Актив Арван Зургаа” ХХК-ийн хуулийн хөндлөнгийн зөвлөх этгээдийн сонгон шалгаруулалтад та бүхнийг оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох этгээд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх;
  • Хууль зүйн зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдэх зөвлөх болон дүгнэлт гаргах үйл ажиллагаанд сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэсэн ажилд баталгаа гаргах чадвартай байх;
  • Үнэт цаас гаргах үйл ажиллагаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, журмын талаар өргөн мэдлэг, туршлагатай байх;
  • Хууль зүйн зөвлөх үйлчилгээг гэрээгээр тохирсон хугацаанд чанартай гүйцэтгэх мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл, хүний нөөц болон цаг хугацааны нөөц бололцоотой байх.

Дээрх үндсэн шаардлагуудыг хангасан, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн фирмүүд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагаас өмнө хуулийн фирмийн танилцуулга болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг serjmyadag@mik.mn хаягаар илгээнэ  үү.

Шалгуур хангасан хуулийн фирмүүдэд ажлын даалгаврыг хүргүүлэх болно.

Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулах асуудлаар МИК ОССК ХХК-ийн ТЗК-ийн хуульч Р.Сэржмядаг (Утас: 328267 (826))-тай холбогдоно уу.