Mobile version coming soon
НИЙЦЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА
Буцах
2018 оны 01 сарын 08 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Компанийн комплаенсийн эрсдэлийг илрүүлэх, тодорхойлох, үнэлэх, хянах, тайлагнах болон комплаенсийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, хэрэгжүүлэх арга хэмжээг авч компанийн комплаенсийн үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрдөх бодлого, журам, заавар, үнэлгээний аргачлал боловсруулан батлуулж, комплаенсийн эрсдэлийн удирдлагын зохистой тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Эрсдэлийн удирдлага, үнэт цаас, санхүү, бүртгэлийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Санхүүгийн мэргэжлийн англи хэлний бичгийн болон ярианы ахисан (advanced) түвшний мэдлэгтэй байх;
  • Хууль тогтоомж, эрх зүйн талаар өндөр мэдлэгтэй;
  • Хариуцсан асуудалд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, илтгэх чадвартай;
  • Монгол хэлний зөв бичгийн дүрэм, хэл найруулга зүйн өндөр чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;

     Давуу тал:

  • Гадаадад их дээд сургууль төгссөн.
  • Холбогдох мэргэжлийн чиглэлээр олон улсын сургалтанд хамрагдсан.
  • Дээр дурдсан чиглэлээр банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Ерөнхий шаардлага:

  • Хариуцсан ажилдаа идэвхи санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, ажлын цаг ашиглалтын зохион байгуулалт сайтай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Нууц хадгалах чадвар, дадалтай;
  • Байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах;
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Ёс зүйн өндөр шаардлага өөртөө болон бусдад тавьдаг.

Бүрдүүлэх материал:

  • Анкет (www.mik.mn вэб-хуудаснаас татаж авна уу);
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн);
  • Дипломны хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 3 үеийн түүх (гараар бичсэн);
  • Өмнө нь хийж байсан ажил, туршлагын тухай товч мэдээлэл

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа delgermurun@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны оффисийн 10-р давхарт 2018 оны 01-р сарын 19 ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Утас: 11-328267 (#827)         Вэб-хуудас: www.mik.mn        И-мэйл: info@mik.mn