Mobile version coming soon
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
Буцах
2017 оны 09 сарын 14 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  1. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ажлын гүйцэтгэлд нь хяналт тавих, тайлагнах;
  2. Гадаад болон дотоод хамтын ажиллагаа, боломжит хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааг өгөгдсөн чиглэлээр хөгжүүлэх;
  3. Компанийн танилцуулга, тайлан, хэвлэмэл материал, цахим хуудасны агуулгыг тодорхойлж, боловсруулахад хяналт, удирдлага зохион байгуулалтаар хангах;
  4. Зорилтот бүлгийн харилцагч байгууллага, иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах;
  5. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай харилцах, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөх;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Гадаад харилцаа, маркетинг, олон нийттэй харилцах, хөрөнгө оруулагчидтай харилцах чиглэлээр удирдах болон ахлах түвшиний албан тушаалд 3-аас доошгүй жилийн хугацаанд ажилласан туршлагатай байх;
  2. Удирдан зохион байгуулах, төлөвлөх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийг тайлагнах чадвартай;
  3. Гадаад харилцаа, маркетинг, олон нийттэй харилцах болон санхүүгийн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  4. Монгол, Англи хэл дээр ярианы болон бичгийн найруулгыг онц, сайн эзэмшсэн байх(Хятад болон Европын улсын хэлийг эзэмшсэн бол давуу тал болно);
  5. Компьютерийн хэрэглээний программ(MS-Office, Photoshop, Corel-)-ыг эзэмшсэн байх.

Ажилтанд тавигдах шаардлага:

  1. Ёс зүйтэй, харилцааны соёлтой, бусдад шаардлага тавьдаг;
  2. Хувийн зохион байгуулалттай, цаг баримталдаг;
  3. Асуудлын шийдэлд өгөх өөрийн саналыг товч, тодорхой илэрхийлэх чадвартай;
  4. Ажлын ачаалал даах чадвартай;
  5. Байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах.

Бүрдүүлэх материал:

  1. CV, Reference Letter(Хувь хүн, ажлын туршлагын талаар 2-с доошгүй хүнээс авсан);
  2. Анкет (www.mik.mn  вэб-хуудаснаас татаж авна уу);
  3. Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн);
  4. Дипломны хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
  5. Иргэний үнэмлэхний хуулбар;
  6. 3 үеийн намтар (гараар бичсэн);

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт,  материалаа delgermurun@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны оффисийн 10-р давхарт 2017 оны 9-р сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Анкет татаж авах

Утас: 11-328267 (#827)         Вэб-хуудас: www.mik.mn        И-мэйл: info@mik.mn