Mobile version coming soon
ХЯНАН НИЙЦҮҮЛЭЛТИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
Буцах
2017 оны 09 сарын 05 өдөр

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Компанийн үндсэн үйл ажиллагаа, дүрэм, журам нь хууль тогтоомжийн акт, төрийн эрх бүхий байгууллагын баталсан дүрэм, журам болон олон улсын эрх зүйн стандартад нийцэж байгаад хяналт тавих, хянан нийцүүлэлт (compliance)-ийн удирдлагыг компанийн хэмжээнд зохих ёсоор хэрэгжүүлэх, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах ажлыг удирдан зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк, санхүү болон хуульч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Эрсдэлийн удирдлага, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил, хянан нийцүүлэлтийн чиглэлээр 1 жилээс доошгүй хугацаанд ажилласан туршлагатай бол давуу тал болно;
  • Санхүүгийн мэргэжлийн англи хэлний бичгийн болон ярианы ахисан (advanced) түвшний мэдлэгтэй;
  • Хууль тогтоомж, эрх зүйн талаар өндөр мэдлэгтэй;
  • Хариуцсан асуудлаар шинжилгээ хийх, дүгнэлт хийх, илтгэх чадвартай;
  • Зөв бичгийн дүрэм, хэл найруулгын сайн мэдлэг, чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн.

Давуу тал:

  • Гадаадад их, дээд сургууль төгссөн, мөн
  • Хянан нийцүүлэлт (compliance)-ийн чиглэлээр олон улсын сургалтанд хамрагдсан.

Ерөнхий шаардлага:

  • Хариуцсан нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чиглүүлэн төлөвлөх, компанийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийг тайлагнах ур чадвартай;
  • Ажлын ачаалал даах;
  • Нууц хадгалах чадвар, дадалтай;
  • Байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Ёс зүйн өндөр шаардлага өөртөө болон бусдад тавьдаг.

Бүрдүүлэх материал:

  • Анкет (www.mik.mn вэб-хуудаснаас татаж авна уу);
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн);
  • Дипломны хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 3 үеийн түүх (гараар бичсэн);
  • Өмнө нь хийж байсан ажил, туршлагын тухай товч мэдээлэл.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа delgermurun@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны оффисийн 10-р давхарт 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Анкет татаж авах

Утас: 11-328267 (#827)         Вэб-хуудас: www.mik.mn        И-мэйл: info@mik.mn