Mobile version coming soon
8 +/- 1%-ийн хүүтэй ипотекийн зээл

2013 оны 6 дугаар сараас эхэлсэн уг хөтөлбөрт дараах 11 арилжааны банк оролцсон бөгөөд 8+/-1 хувийн хүүтэй олгогдох орон сууцны ипотекийн зээлийн өргөдлийг иргэдээс хүлээн авах боломжтой байна. Үүнд:

  1. Ариг банк  (Цахим хаяг www.arigbank.mn)
  2. Голомт банк (Цахим хаяг: www.golomtbank.com)
  3. Капитал банк  (Цахим хаяг www.capitalbank.mn/)
  4. Капитрон банк  (Цахим хаяг www.capitronbank.mn)
  5. Төрийн банк  (Цахим хаяг www.statebank.mn)
  6. Улаанбаатар хотын банк  (Цахим хаяг www.ubcbank.mn)
  7. Үндэсний хөрөнгө оруулалтын банк  (Цахим хаяг www.nibank.mn)
  8. Хаан банк  (Цахим хаяг:  www.khanbank.com)
  9. Хас банк (Цахим хаяг:  www.xacbank.com)
  10. Худалдаа Хөгжлийн банк  (Цахим хаяг  www.tdbm.mn)
  11. Чингисхаан банк  (Цахим хаяг www.ckbank.mn)

Монголбанкны Ерөнхийлөгчийн 446 тоот тушаалаар баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, Монголбанкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон тухайн банкны орон сууцны зээл олгох үйл ажиллагааны журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан иргэд 8+/-1  %-ийн зээлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.

 

Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”