Mobile version coming soon
Төслийн санхүүжилтийн хүрээнд хийгдэх худалдан авалт

“МИК ОССК” ХХК нь өөрийн эх үүсвэрээр болон Германы сэргээн босголт хөгжлийн банк (KWF)-ны орон сууцны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд арилжааны 9 банк болон 1 ББСБ-аас нийт 36 удаагийн солих нөхцөлтэй (PWR) худалдан авалт хийгээд байна.

Солих нөхцөлтэй хэлцэл:

  • Буцаан худалдан авах;  (Зээл эргэн төлөлт нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн 90-ээс дээш хоног хугацаа хэтэрч чанаргүй зээлийн ангилалд орсон тохиолдолд банк зээлийг худалдагч талд буцаан худалдан авах үүрэгтэй.)
  • Буцаан солих; (Зээлийн хөрөнгө нь ерөнхий шалгуурт заасан шаардлага хангаагүй, чанаргүй зээл ангилалд орсон зээлийг банк ойролцоо дүнтэй, ижил нөхцөлтэй шалгуур хангасан зээлээр солино.)

 

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээр 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдөр УИХ-аар соёрхон батлагдсан. Зээлийн хэлэлцээрт тохиролцсоны дагуу “Монголын Ипотекийн Корпораци” ХХК-д 4.8 сая еврог Монголбанкаар дамжуулан зээлдүүлсэн.

Энэхүү төсөл нь Монголын ипотекийн барьцаат зээлийн системийг дэмжих, санхүүгийн системийг өргөжүүлэн хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтэд хувь нэмэр оруулах зорилготой ба арилжааны банкуудаас 3-6 сарын хугацаатайгаар 10 жил хүртэлх, 30 хүртэлх сая төгрөгийн хувь хүмүүст олгогдсон зээлийг багцлан худалдан авснаар тус арилжааны банкуудын орон сууцны урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, улмаар Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрийг хангахад чиглэж байна. Зээл хүртэгчид нь бага орлоготой гэр хорооллын өрхүүд байх бөгөөд тэдэнд чиглэсэн зээлийн чанарын доод түвшинг тогтоож,  аль болох олон санхүүгийн зуучлагч санхүүгийн байгууллагуудыг хамруулах зорилготой.