Mobile version coming soon
Бүтцийн санхүүжилт

Бүтцийн санхүүжилт нь баланс дахь уламжлалт үнэт цаасууд (өр төлбөр, бонд, өөрийн хөрөнгө)-ыг бага зардал, өндөр өгөөж, хөрвөх чадвар сайтай үнэт цаасжуулалт хийх, үүсмэл санхүүгийн хэрэгсэл ашиглах замаар эрсдэлийг зах зээлд дахин тархаан байршуулах үйл ажиллагаа юм. Уг үйл ажиллагааг хувийн болон нийтийн санхүүгийн байгууллагуудын гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хийдэг.

Мөн бүтцийн санхүүжилт нь харилцагчдын өндөр дүнтэй санхүүгийн хэрэгцээг хангахын тулд олон тооны санхүүгийн институциуд хэлцэлд оролцсоны үр дүнд хэрэгждэг санхүүгийн хэрэгсэл бөгөөд зээл, бондоор баталгаажсан өрийн бичиг, синдикат зээл зэргээс бүрддэг.

Бүтцийн санхүүжилтийн гол загвар нь эрсдэл шилжүүлэх хэрэгслүүд дээр үндэслэсэн хөрөнгийн зах зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасжуулалт (санхүүжилтийн зорилготой) болон зээлийн үүсмэл санхүүгийн хэрэгслийн шилжүүлэг (хеджинг хэрэгслүүд) гэсэн үндсэн хоёр хөрөнгийн төрөл багтаасан байдаг.

 

Үнэт цаасжуулалтын тухай

Санхүүгийн байгууллагуудөөрийн тайлан тэнцэл дэх зээл,санхүүгийн авлага зэргийг хөрөнгөөр баталгаажуулан үнэт цаас гаргах замаар өөрт шаардлагатай санхүүгийн эх үүсвэр  зах зээлээс татахыг “үнэт цаасжуулалт” гэжэнгийнээр нэрлэж болно.

АНУ-д 1968 онд Засгийн Газрын үндэсний ипотекийн холбоо (Government National Mortgage Association), 1983 онд холбооны орон сууцны ипотекийн зээлийн холбоо (Federal Home loan Mortgage Association) зэрэг төрийн оролцоотой байгууллагууд анх “Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас”гаргаж байсан түүхтэй. Энэ нь хүн амын орон сууцны эрэлт хэрэгцээг урт хугацаат зээлээр санхүүжүүлэх тогтолцоо бий болгоход голзорилго нь оршиж байсан.

Зээл, авлага, хөрөнгүүдийг үнэт цаасжуулах үйл явц нь дан ганц ипотекийн зээлд тулгуурлахаас гадна авто машин, тоног төхөөрөмжийн түрээсийн зээл(1985онд), зээлийн карт, оюутны зээл зэрэг бусад хэрэглээний зээл,санхүүгийн хөрөнгийг (1987 онд) тус тус үнэт цаасжуулснаар бусад хөрөнгөнд суурилсан үнэт цаасны бүтцийн тодорхой хэсгийг бүрдүүлэх  болсон. Үнэт цаасжуулалтын схемийг зураг6-д дүрслэн