Mobile version coming soon
Ипотекийн зээлийг үнэт цаасжуулах

Үнэт цаасжуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор “МИК ОССК” нь Анхны үүрэг гүйцэтгүүлэгч нараас Шалгуур үзүүлэлт хангасан Ипотекийн зээлүүдийн багцыг (“Нэгдсэн хөрөнгийн багц”), тухайн хөрөнгийн багц дахь Анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн Ипотекийн зээлтэй холбоотой бүхий л эрх, эд хөрөнгийн эрх, ашиг сонирхол, үр өгөөж болон хөрөнгийн багцаас цуглуулсан төлбөр, бүхий л хөрөнгийн барьцаа, баталгаа, даатгал, нэхэмжилж авсан төлбөр, нэмэгдүүлсэн хүү, барьцаа хөрөнгийг худалдан борлуулснаас хуримтлагдах орлогын (“Ипотекийн хөрөнгө”) хамтаар худалдан авна.

Худалдан авах хэлцэлд зориулан өөрийн охин компаниуд болох Тусгай зориулалттай компаниудыг үүсгэн байгуулж,  Ипотекийн зээл худалдан авахад зориулан түүний үнийн төлбөрт зориулан Давуу эрхтэй транч, Энгийн транч бүхий орон сууцны Ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаас (“ИЗББ”) гаргадаг. Энэхүү ИЗББ-ын хэлцэл нь ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгоор “МИК ОССК” ХХК-ийн хэрэгжүүлж буй ажлын хэлбэр юм.

“МИК Актив ХХК” Тусгай зориулалттай компаниуд нь анхны үүрэг гүйцэтгүүлэгч нараас худалдан авах хөрөнгийн багцын үнийн төлбөрийг гүйцэтгэх үүднээс Давуу эрхтэй транч ба Энгийн транч бүхий ИЗББ гаргана.  Энгийн транчийг Анхны үүрэг гүйцэтгүүлэгч бүр өөрийн худалдсан Ипотекийн зээлүүдийн үнийн дүнтэй хувь тэнцүүлсэн хэмжээгээр 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д заасан хугацааны туршид эзэмшинэ. Давуу эрхтэй транчийг Монголбанкнаас Анхны үүрэг гүйцэтгүүлэгч нарт олгосон богино хугацаат зээлийн эргэн төлбөрт тооцон Монголбанкинд шилжүүлнэ. Хөрөнгийн багц дахь Ипотекийн зээлүүдийн сарын төлбөрийг Анхны үүрэг гүйцэтгүүлэгч банкуудаас сар бүр цуглуулан “МИК Актив” ХХК Тусгай зөвшөөрөлтэй компанид шилжүүлсэний үндсэн дээр ИЗББ-ын үндсэн болон хүүгийн төлбөрт холбогдох гэрээнүүдэд заасан зориулалтын дагуу зарцуулна.

Анхны үүрэг гүйцэтгүүлэгч банкууд Үйлчилгээ үзүүлэгчийн хувиар өөрсдөд холбогдох Хөрөнгийн багцуудын удирдлагыг үргэлжлүүлэн хариуцаж хэрэгжүүлдэг. Ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаас (ИЗББ)-ны хэлцлийн хүрээнд Хэлцэл эрхлэн гүйцэтгэгч, Хөрөнгө итгэмжлэн удирдагч болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулагчаар “МИК ОССК” ХХК нь томилогдон ажиллаж байна. Хэлцэл эрхлэн гүйцэтгэгч “МИК ОССК” ХХК нь Анхны   үүрэг гүйцэтгүүлэгч банкуудаас Хөрөнгийн багцуудтай холбоотой Үйлчилгээний тайлангуудыг сар бүр хүлээн авч, ажиллаж байна.

 

Ипотекийн зээлээр баталгаажсан бонд

Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, сул чөлөөтэй хөрөнгийг ипотекийн санхүүжилтэд татан төвлөрүүлэх зорилгоор “МИК ОССК” ХХК нь 8%-ийн хүүтэй ипотекийн зээлийн багц худалдан авч, үнэт цаасжуулах үйл ажиллагааг хариуцаж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд “МИК ОССК” ХХК нь Ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ыг Монгол Улсад анх удаа 2013 оны 12 дугаар сарын 23-нд гаргасан.Тус хэлцлээр нийт 322,901.70 сая төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд, 2014 онд тусгай зориулалтын хоёр компаниар дамжуулан нийт 546,647.50 сая төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд худалдан авлаа.  2015 онд нийт гурван тусгай зориулалтын компани шинээр үүсгэн байгуулж, 1,302,182.9  сая, 2016 онд хоёр тусгай зориулалтын компани байгуулж 292,473,3 сая төгрөгийн Ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ыг худалдан авч арилжаалаад байна.

ИЗББ-ийн хэлцлийн бүтэц
  • “МИК Актив **” ХХК нь Давуу эрхтэй транч ба Энгийн транч бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд / ИЗББ /гаргана.
  • Энгийн транчийг Анхны үүрэг гүйцэтгүүлэгч бүр өөрийн худалдсан Ипотекийн зээлүүдийн үнийн дүнтэй хувь тэнцүүлсэн хэмжээгээр 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д заасан хугацааны туршид эзэмших бөгөөд давуу эрхтэй транчийг Монголбанкнаас анхны үүрэг гүйцэтгүүлэгч нарт олгосон богино хугацаат зээлийн эргэн төлбөрт тооцон Монголбанкинд шилжүүлнэ.
  • Хөрөнгийн багц дахь Ипотекийн зээлүүдийн сарын төлбөрийг Анхны үүрэг гүйцэтгүүлэгч банкуудаас сар бүр цуглуулан “МИК Актив **” ХХК-д шилжүүлсэний үндсэн дээр ипотекийн зээлээр баталгаажсан бондын /ИЗББ/ үндсэн болон хүүгийн төлбөрт холбогдох гэрээнүүдэд заасан зориулалтын дагуу зарцуулна.
  • Анхны үүрэг гүйцэтгүүлэгч банкууд Үйлчилгээ үзүүлэгчийн хувиар өөрсдөд холбогдох Хөрөнгийн багцуудын удирдлагыг үргэлжлүүлэн хариуцаж хэрэгжүүлнэ.
  • Ипотекийн зээлээр баталгаажсан бондын / ИЗББ / хэлцлийн хүрээнд Хэлцэл эрхлэн гүйцэтгэгч, Хөрөнгө Итгэмжлэн Удирдагч болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулагчаар "МИК ОССК" ХХК томилогдон ажиллаж байна. Хэлцэл эрхлэн гүйцэтгэгч "МИК ОССК" ХХК нь Анхны үүрэг гүйцэтгүүлэгч (үйлчилгээ үзүүлэгчийн хувиар) банкуудаас Хөрөнгийн багцуудтай холбоотой сар бүрийн Үйлчилгээний тайлангуудыг хүлээн авна.
 

 

ИЗББ гаргах хэлцэл, мөрдөгдөж буй хууль тогтоомж, журам
Монгол Улсын хууль

 

Журам

 

Бусад баримт бичиг 

  • Зээлийн хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд;
  • Баталгаат үнэт цаасыг бүртгэх тухай Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр;
  • Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн хөрөнгийн багц дахь үл хөдлөх хөрөнгийн жагсаалт;

 

: normal; font-variant: normal; font-weight: normal; line-height: 22px; text-align: justify; padding-top: 10px; padding-bottom: 10px;">Иргэний хууль
  1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль;
  2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль;
  3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль;
  4. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль;
  5. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль;

 

Журам
  1. Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”
  2. СЗХ-оос баталсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”
  3. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны багцыг тусгай тэмдэглэл хийж, бүртгэх журам
  4. УБЕГ-аас баталсан бүртгэл хөтлөх дотоод журмууд
  5. “МИК ОССК” ХХК-иас баталсан “Зээлийн хөрөнгө худалдан авах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны багц журам"

 

Бусад баримт бичиг
  1. Зээлийн хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд
  2. Баталгаат үнэт цаасыг бүртгэх тухай СЗХ-ны шийдвэр
  3. СЗХ-нд бүртгүүлсэн хөрөнгийн багц дахь үл хөдлөх хөрөнгийн жагсаалт