Mobile version coming soon
Хүний нөөц

“МИК ОССК” ХХК-ийн хүний нөөцийн бодлого нь чадварлаг боловсон хүчний нөөц бүрдүүлэх, ажилтны ажлын тогтвортой өндөр гүйцэтгэл, чадавхи, зөв хандлагыг урамшуулах, шаардлагатай сайжруулалтыг тасралтгүй хийх, хангалтгүй гүйцэтгэлтэй ажилтанд хариуцлага тооцох, чадварлаг, гүйцэтгэл өндөртэй ажилтнуудыг урт хугацаанд тогтвортой ажиллуулах, цаашид явуулах үйл ажиллагаанд нь зориулан ажилтныг сургаж хөгжүүлэхэд чиглэж байна.

2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Үндсэн ажилтан- 79, АУҮХ-ийн Гэрээт ажиллагч - 10, нийт 89 ажилтантай үйл ажиллагаагаа явуулсан байна.

“МИК ОССК” ХХК-ийн нийт ажилтны тоог албан тушаалын ангиллын дагуу дараах хүснэгтэд харуулав. Үүнд:

 

Албан тушаалын нэр

Ажилтны тоо

Гүйцэтгэх захирал

1

Тэргүүн дэд захирал 

1

Газрын захирал

7

Ерөнхий нягтлан бодогч

1

Хэлтсийн захирал

3

Ахлах мэргэжилтэн 

15

Мэргэжилтэн 

46

Ажилтан 

5

НИЙТ

79

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      

Нийт ажиллагсдыг эзэмшсэн мэргэжлээр нь авч үзвэл:

Эрдмийн зэргээр нь ангилбал:

 

 
Сургалт хөгжлийн хөтөлбөр

“МИК ОССК” ХХК нь ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх зорилгоор 2017 оны IV улиралд нийт 13 удаагийн 194 цагийн сургалт, семинарт 35 ажилтныг хамруулсан байна. Эдгээр сургалт, семинарыг төрлөөр нь ангилбал:

  • Мэргэжлийн холбогдолтой тухайлбал хүний нөөц, нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн үнэлгээний чиглэлийн 140 цагийн 9 удаагийн сургалтанд  24 ажилтан;
  • Гадаадад зохион байгуулагдсан 32 цагийн 1 удаагийн сургалт, семинарт 1 ажилтан;
  • Мэргэжлийн чиглэлийн холбогдолтой 3 удаагийн 22 цагийн форум болон семинарт 10 ажилтан тус тус хамрагдсан байна.