Mobile version coming soon
“МИК Холдинг” ХК ногдол ашиг тараана
Back
2017-03-17

“МИК Холдинг” ХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар нэгж хувьцаандаа 471 төгрөг 60 мөнгө буюу нийт 9,766,515,312 төгрөгийн ногдол ашгийг  хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 244 тоот тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-д заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тогтоосон  бөгөөд ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв”-д шилжүүлнэ.