Онцлох
Шинэ орон сууц худалдан авагчдад  зориулсан  10 зөвлөгөө
Та шинэ орон сууц хайж байна уу. Тэгвэл танд зориулж БАРИЛГА ОРОН СУУЦ СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ- өөс шинэ орон сууц худалдан авагчдад зориулж дараах зөвлөгөөг өгч байна. Орон сууц худалдан авна гэдэг лангуун дээрээс талх худалдан авахтай адил амар зүйл биш билээ.
Cурталчилгаа
Санал асуулга
Хүн амыг орон сууцжуулахын тулд хамгийн түрүүнд ямар ажлыг хийвэл зүйтэй гэж боддог вэ?
Санал өгсөн нийт хүн(47)







Зорилт
Монголын Ипотекийн Корпорацийн үндсэн зорилт нь:
“Монгол улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог бий болгох үүднээс санхүүгийн зах зээлийн хэрэгслэлүүдийг ашиглан дотоод, гадаадын зах зээлээс дунд болон урт хугацааны санхүүжилтийг татан нэмэгдүүлэх замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжин хөгжүүлэхэд оршино”.
Үйл ажиллагааны зорилтууд
● Ипотекийн зээлийг худалдан авч, багцлах

● Ипотекийн зээлийг худалдан авч багцалсны үндсэн дээр ипотекээр баталгаажсан үнэт цаасыг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргах

● Ипотекийн зээлийг санхүүжүүлэхийн тулд дунд болон урт хугацааны санхүүжилтийг ипотекээр баталгаажсан үнэт цаасыг борлуулах замаар нэмэгдүүлэх

● Ипотекийн зах зээлийг хөхүүлэн дэмжихэд зайлшгүй шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт болон зохион байгуулалтын асуудлаар засгийн газартай хамтран ажиллах

● Ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн үндэс суурийг зөв тавихын тулд дараах асуудлууд дээр олон улсын техникийн дэмжлэг туслалцаа авах, гэрээ хэлцэл хийх: орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлох, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, даатгал, ипотекийн даатгал, бага орлоготой иргэдэд ипотекийг хүртээмжтэй болгох үүднээс орон сууцны татаасын тогтолцоо бүрдүүлэх

● Гэр хороололын иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд гэр хороололын орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлох, энэ хүрээнд санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх үүднээс олон улсын байгууллага, дотоод гадаадын төсөл, төрийн бус байгууллага, нийгмийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах

● Ипотекийн зээл олгох бодлого журам, ипотекийн зээлийн баримт бичгүүдийн стандардчлалыг бий болгож ипотекийн анхдагч зах зээлийн хөгжлийг хөхүүлэн дэмжих

● Ипотекийн зах зээлийн талаархи сургалт, олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах