Онцлох
Шинэ орон сууц худалдан авагчдад  зориулсан  10 зөвлөгөө
Та шинэ орон сууц хайж байна уу. Тэгвэл танд зориулж БАРИЛГА ОРОН СУУЦ СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ- өөс шинэ орон сууц худалдан авагчдад зориулж дараах зөвлөгөөг өгч байна. Орон сууц худалдан авна гэдэг лангуун дээрээс талх худалдан авахтай адил амар зүйл биш билээ.
Cурталчилгаа
Санал асуулга
Хүн амыг орон сууцжуулахын тулд хамгийн түрүүнд ямар ажлыг хийвэл зүйтэй гэж боддог вэ?
Санал өгсөн нийт хүн(47)







Монголын Ипотекийн гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр
Юуны өмнө манай веб хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.
 
Монгол улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцооны эхлэл бий болсон гэж үздэг 2003 оноос орон сууцны зээл нь арилжааны банкуудын бүтээгдэхүүн болж эдүгээ зах зээлийн нийт багц 600 шахам тэрбум төгрөгт хүрээд байна.
 
Эрс тэс уур амьсгалтай, хүн амын ихэнх нь гэр хороололд амьдардаг, агаарын болон хөрсний бохирдол суурьшлын бүс нутагт тулгамдсан асуудал болоод байгаа манай орны хувьд орон сууцны асуудал онцгой байр суурь эзэлдэг учраас түүний санхүүжилтийн тогтолцоог хүн амын төлбөрийн чадавхид нийцүүлэхэд чиглүүлэн хөгжүүлэх шаардлагатай.
Нийгмийн болон эдийн засгийн онцгой шинж чанартай бүтээгдэхүүн болохын хувьд орон сууц нь нэг талаас хүний амьдралын хамгийн гол хэрэгцээ болж байнгын өсөн нэмэгдэх эрэлтийг дагуулж байдаг бол нөгөө талаас зээлийн харилцаанд оролцохдоо хөрвөх чадвар сайтай, найдвартай барьцаа болдог. Энэ ч утгаараа эдийн засагт ялангуяа макро түвшинд томоохон байр суурь эзэлдэг.
 
Ипотекийн анхдагч зах зээл нь зээлдүүлэгч санхүүгийн байгууллага болон зээлдэгч хоёрын хоорондын харилцаан дээр тулгуурлан үүссэн урт хугацаатай орон сууцны зээлүүд байдаг бол ипотекийн хоёрдогч зах гэхээр зах зээл дээр бий болсон байгаа ипотекийн зээлүүдийг тодорхой шинж чанар, нөхцөлөөр нь багцлан үнэт цаасжуулах замаар шинэ эх үүсвэрийг бий болгох үйл ажиллагаа юм. Ингэснээр урт хугацаагаар олгогдсон ипотекийн зээлүүд эргэлтэнд орж шинэ эх үүсвэрийг бий болгох бөгөөд энэ нь орон сууцны эрэлт талыг буюу худалдан авахад чиглэгдсэн үйл ажиллагааг дэмжиж улмаар зээлийн хүү буурах, хугацаа уртсах зэрэг тааламжтай нөхцлүүдийг бий болгодог. Энэ нь зээлийн нөхцлийг хүчээр буюу зохиомлоор бус зах зээлийн өрсөлдөөний жамаар тааламжтай болгох нь хамгийн зөв зохицуулалт юм.
 
Иймд 2006 оны 9 сард Монголбанк болон арилжааны 10 банкны хамтран Монгол улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог хөгжүүлэх үүднээс санхүүгийн зах зээлийн хэрэгслүүдийг ашиглан дотоод гадаадын зах зээлээс дунд болон урт хугацааны санхүүжилтийг татан нэмэгдүүлэх замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих зорилготойгоор Монголын Ипотекийн Корпораци / МИК / -ыг байгуулсан билээ.
МИК нь гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээрхи ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах замаар урт хугацааны зээлийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулалт санхүүжилтийн цогц үйл ажиллагааг шинээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Гэхдээ амжилт бүхний цаана эрх зүйн зөв зохицуулалт, хувийн салбарын чөлөөт өрсөлдөөн, төрийн зөв ухаалаг бодлого, хямгатай оролцоо л байдаг.
 
Байгуулагдаад 5 дахь жилээ үдэж байгаа бидний хувьд орон сууцны санхүүжилтийн эрх зүйн орчинг бүрдүүлэх , зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах, орон сууцны зээлийн бичиг баримт бүрдүүлэлт болон зээл олголтын стандартыг олон улсын туршлагад тулгуурлан хийх зэргээр ипотекийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлж зах зээлийн орчин бүрдүүлэх чиглэлээр санаачлагатай ажилласаар ирлээ. Түүнчлэн энэ хугацаанд арилжааны 7 банкнаас 11 удаагийн худалдан авалтаар зээлийн багц авч багцыг удирдах, эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллаж цахим хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд АНУ-ын хөгжлийн агетлаг (USAID), Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Германы сэргээн босголт хөгжлийн банк (KfW), АНУ-ын Вортоны бизнесийн сургууль зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Орон сууцны санхүүжилтийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг эрүүл, тогтвортой , зөв хөгжүүлж Монгол улсын эдийн засаг, хүн амын амьдралын сайн сайханд бодит хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж буй манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах талаар санал хүсэлтээ бидэнд ирүүлнэ гэж найдаж байна.
 
Та бүхэнд амжилт хүсье.