|
2011
оны
1
сарын
3
өдөр
Германы KFW банкнаас олгох зээлийн эх үүсвэрийг МИК-д дамжуулан зээлдүүлэх гэрээг Сангийн яам болон Монголбанктай хамтран байгуулав.
|
|
2011
оны
1
сарын
10
өдөр
“ Хувийн хэвшлийн 10000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар Монголын барилгын Үндэсний Ассоциаци, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон МИК харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
|
|
2011
оны
2
сарын
23
өдөр
МИК Олон Улсын Санхүүгийн Корпорацийн санхүүжилтээр банк болон банк бус санхүүгийн байгууллагын ажилтнуудад зориулсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны нэгдсэн аргачлал” гарын авлагыг бэлтгэж хэвлүүллээ.
|
|
2011
оны
2
сарын
23
өдөр
МИК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлаар дүрмийн сангийн хэмжээг эхний ээлжинд 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргав.
|
|
2011
оны
3
сарын
15
өдөр
МИК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар компанийн 2011-2014 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө батлагдлаа.
|
|
2011
оны
3
сарын
16
өдөр
Монгол Улсын засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 800 тэрбум төгрөгийн бонд гаргаж үүнээс 300 тэрбум төгрөгийг орон сууцны санхүүжилтийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэлээ.
|
|
2011
оны
4
сарын
4
өдөр
МИК-ийн 2010 оны санхүүгийн тайланд олон улсын “KPMG Samjong Accounting Corp” компани хөндлөнгийн аудит хийлээ.
|
|
2011
оны
4
сарын
4
өдөр
МИК бизнес төлөвлөгөөний дагуу шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхэллээ.
|
|
2011
оны
4
сарын
4
өдөр
Хөгжлийн банкнаас МИК-д санхүүгийн эх үүсвэрээр хангах асуудлыг ЗГазраас зөвшөөрч тогтоол гаргалаа.
|
|
2011
оны
4
сарын
4
өдөр
МУ-ын Засгийн Газраас орон сууцны санхүүжилтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд 300 тэрбум төгрөгийг иргэдэд орон сууцны зээлээр олгохоор шийдвэрлэв.
|
|
2011
оны
4
сарын
4
өдөр
МИК аж ахуйн нэгж байгууллагын тооллогод хамрагдлаа.
|
|
2011
оны
5
сарын
20
өдөр
МИК-ийн Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг зарлан хуралдууллаа.
|
|
2011
оны
6
сарын
8
өдөр
ХХБанк, УБХБанк, Капитал, Капитрон банкууд МИК-ийн нэмж гаргасан хувьцааг худалдан авч дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо.
|
|
2011
оны
6
сарын
8
өдөр
ГСБХБанкны санхүүжилтийн төслийн хүрээнд Капитал банкнаас 406.26 сая төгрөгийн багцыг худалдан авлаа.
|
|
2011
оны
6
сарын
26
өдөр
Ази, Номхон далайн орнуудын Орон сууцны санхүүжилтийн Холбоо болон Франкфуртын Санхүү, менежментийн Их сургуультай хамтран “Орон сууцны санхүүжилт” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгууллаа.
|
|
2011
оны
7
сарын
4
өдөр
Капитрон банкнаас нийтдээ 1 тэрбум төгрөгийн багц худалдан авахаар хэлцэл хийгдлээ.
|
| |
|