Mobile version coming soon
Компанийн засаглал

“МИК ОССК” ХХК нь өргөжиж, үйл ажиллагаа нь тогтворжих хирээр компанийн засаглалын асуудалд ач холбогдол өгч түүнийг олон улсын тэргүүн туршлагын дагуу хөгжүүлэхийг зорьж байна. Монгол Улсад ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог төлөвшүүлэх зорилго бүхий анхны мэргэшсэн байгууллагын хувьд “МИК ОССК” ХХК түүхэн үүрэг гүйцэтгэн өндөр жишиг тогтоохыг эрмэлзэж байна. Үүний дагуу компани нь өөрийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, цаашид  улам боловсронгүй болгоно.

“МИК ОССК” ХХК-ийн үндсэн үйл ажиллагааг зохицуулах дүрэм журмууд, жишээлбэл Зээлийн хөрөнгө худалдан авах, үйлчилгээ үзүүлэх багц журам; Нэгдсэн зээлийн хөрөнгийн багц бүрдүүлэх, шинжилгээ хийх журам; Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, арилжих, үйлчлэх журам-ыг сүүлийн жилүүдэд батлуулан мөрдөж байна. Түүнчлэн эдгээр баримт бичигт орсон удирдлагын зарчим, хэм хэмжээг тус компанийн охин компани болох “МИК Актив Нэг ТЗК” ХХК-иас “МИК Актив Арван Хоёр ТЗК” ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэж хэвшүүллээ. Энэ бүх үйл ажиллагаа нь тус компанийн нийт хувьцаа эзэмшигчид, ажлын аппаратын хамтын хүчин чармайлалтаар хийгдэж зохих шийдвэр болон үйлчилж байна. Үүнийг хийхдээ бүх хувьцаа эзэмшигчдэд тэгш хандах, нээлттэй ил тод байх, үйл ажиллагаагаа бүрэн тайлагнах зарчим баримталж, хувьцаа эзэмшигчид болон иргэдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан гүйцэтгэхээр эрмэлзэж байна.

Цаашид “МИК ОССК” ХХК нь хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхол, өсөн нэмэгдэж буй хүлээлтийг харгалзан компанийн засаглалын жишгийг дотоодын болон гадаадын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай харьцуулж, улмаар тэргүүн туршлага судлан нэвтрүүлж,  Монгол Улсынхаа  орон сууцны санхүүжилтийн зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгална.