Mobile version coming soon
КОМПЛАЕНСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Компанийн хувьд Комплаенсийн үйл ажиллагааг хариуцсан нэгж нь Хянан нийцүүлэлтийн газар юм. Тус газрын үйл ажиллагааны нэг хэсэг болох Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, харилцагчийг танин мэдэх тогтолцоог бүрдүүлж, хяналт тавих, тайлагнах зэргээр үйл ажиллагаагаа  хэрэгжүүлж байна.

Комплаенсийн тодорхойлолт:

Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа

Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дараах хууль журмуудыг дагаж мөрдөн ажиллаж байна. Үүнд:

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх /МУТС/-тэй тэмцэх тухай хууль;
  • ФАТФ /Санхүүгийн арга хэмжээ авах бүлэг/-ын зөвлөмж;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам.

 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотойгоор дотооддоо дараах арга, хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Харилцагчаа таньж мэдэх шинжилгээ;
  • Улс төрд нөлөө бүхий этгээдийн жагсаалтыг шинэчлэх;
  • Холбогдох хууль, тогтоомж болон тэдгээрт орсон өөрчлөлтүүд;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны дагуу ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлага тухай сургалт зохион байгуулах;
  • Комплаенсийн нэгжийн мэргэжилтнүүд нь тогтмол сургалтанд хамрагдах.
“Харилцагчийг таньж мэдэх” шинжилгээний шалгуур үзүүлэлтүүд:
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь МУТС-тэй тэмцэх хяналтын тогтолцоо нь хангалтгүй улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа /амьдарч байгаа эсэхийг тодорхойлох http://www.fatf-gafi.org/countries/;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь санхүүгийн хориг арга хэмжээ, хязгаарлалт болон ижил төстэй арга хэмжээнд хамрагдсан улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа /амьдарч байгаа эсэхийг тодорхойлох https://www.knowyourcountry.com/copy-of-country-reports;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь Терроризмыг санхүүжүүлдэг, террорист үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг эсхүл террорист бүлэглэл тэнд үйл ажиллагаа явуулдаг улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа /амьдарч байгаа эсэхийг тодорхойлох (http://www.fatf-gafi.org/countries/, https://www.state.gov/j/ct/list/c14151.htm;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлөөс террорист хэмээн зарлагдсан хувь хүн, хуулийн этгээд /UN Consolidated List/ жагсаалтад орсон эсэхийг тодорхойлох https://www.un.org/securitycouncil/content/un-sc-consolidated-list;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь АНУ-ын Сангийн яамны Гадаад Хөрөнгийн Хяналт алба /OFAC/-с гаргадаг хэсэгчилсэн хориг арга хэмжээ авах улсуудын /Specially Designated Nationals list/ жагсаалтад орсон эсэхийг тодорхойлох https://www.treasury.gov/resource-center/sanctions/sdn-list/pages/default.aspx;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь Английн Хатан Хааны Сангийн яам /Her Majesty Treasury/-ны хөрөнгө царцаах алба /AFU/-с гаргадаг жагсаалтад орсон эсэхийг тодорхойлох https://www.gov.uk/government/publications/financial-sanctions-consolidated-list-of-targets/consolidated-list-of-targets;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх засгийн газар хоорондын байгууллага “Financial Action Task Force”-с гаргадаг Хар, Саарал жагсаалтад орсон улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа /амьдарч байгаа эсэхийг тодорхойлох http://www.fatf-gafi.org/countries/.
Мэдээлэл хүргүүлэх

МИК нь Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба болон Санхүүгийн зохицуулах хороонд “Харилцагчийн таньж мэдэх” шинжилгээний үр дүнг мэдээлдэг ба дотоод болон гадаад тайлангийн нууцлалыг чандлан хадгалдаг.