Mobile version coming soon
Эрхэм зорилго

“МИК Холдинг” ХК-ийн эрхэм зорилго нь ипотекээр баталгаажсан үнэт цаас гарган дотоод болон гадаад хөрөнгийн зах зээл дээр борлуулах замаар цаг тутам хэрэгцээ шаардлага нь өсөн нэмэгдэж буй ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, цаашид орчин үеийн хот байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгож төлөвшүүлэхэд оршино.

 

Зорилтууд
  • Ипотекийн зээлийг худалдан авч, багцлах;
  • Ипотекийн зээлийг худалдан авч багцалсны үндсэн дээр ипотекээр баталгаажсан үнэт цаасыг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргах;
  • Ипотекийн зээлийг санхүүжүүлэхийн тулд дунд болон урт хугацааны санхүүжилтийг ипотекээр баталгаажсан үнэт цаасыг борлуулах замаар нэмэгдүүлэх;
  • Ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжихэд зайлшгүй шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт болон зохион байгуулалтын асуудлаар Засгийн газартай хамтран ажиллах; 
  • Ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн үндэс суурийг зөв тавихын тулд олон улсын техникийн дэмжлэг туслалцаа авах, гэрээ хэлцэл хийх: орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлох, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, даатгал, ипотекийн даатгал хийх, бага орлоготой иргэдэд ипотекийг хүртээмжтэй болгох үүднээс орон сууцны татаасын тогтолцоо бүрдүүлэх;
  • Гэр хорооллын иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд гэр хорооллын орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлох, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх үүднээс олон улсын байгууллага, дотоод гадаадын төсөл, төрийн бус байгууллага, нийгмийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Ипотекийн зээл олгох бодлого журам, ипотекийн зээлийн баримт бичгүүдийн стандартчилал бий болгож, ипотекийн анхдагч зах зээлийн хөгжлийг хөхиүлэн дэмжих;
  • Ипотекийн зах зээлийн талаархи сургалт, олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;