Mobile version coming soon
КАПИТАЛ БАНК ТАТАН БУУГДСАН ТУХАЙ
Буцах
2019 оны 04 сарын 15 өдөр

КАПИТАЛ БАНК ТАТАН БУУГДСАН ТУХАЙ

Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээллэлээ.  

“МИК ОССК” ХХК (МИК) нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гурван жилийн хугацаатай, 300 сая ам долларын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалсан. Уг бондын санхүүжилтээр орон сууцны зээлийг багцлан буцаах нөхцөлтэй хэлцлээр банкуудаас худалдан авахаар төлөвлөсөн. Энэхүү худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөнд Капитал банкнаас ипотекийн зээлийн багц худалдан авахаар тусгаагүй тул банк татан буугдсан асуудал энэхүү хэлцэлийн төлөвлөгөөнд нөлөө үзүүлэхгүй.  

Капитал банк нь “МИК Холдинг” ХК-ийн нийт хувьцааны 1.7 хувийг эзэмшихийн зэрэгцээ “МИК ОССК” ХХК болон “МИК Актив” Тусгай зориулалтын компаниудын худалдаж авсан багцын 3.1 хувьд үйлчилгээ үзүүлдэг. Капитал банкны эзэмшиж буй хувьцааны эзэмшигч өөрчлөгдөх, худалдаж авсан зээлийн хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч банк солигдох зэрэг дараа дараагийн арга хэмжээнүүд ойрын хугацаанд авагдана.