Mobile version coming soon
"МИК ХОЛДИНГ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Буцах
2019 оны 03 сарын 22 өдөр

"МИК ХОЛДИНГ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ

ХУРЛЫН ЗАР

Компанийн нэр:  “МИК Холдинг” ХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 13 хороолол, Энхтайвны өргөн чөлөө-19, 10-р давхар, Утас: 328267

Хурал хуралдах огноо, цаг, газар: 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт Шангри-Ла зочид буудал, 1 давхар, Парис-Бээжин хурлын танхимд (Монгол улс, Улаанбаатар 14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-19)

Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах Бүртгэлийн өдөр: 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
  2. Компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах тухай;
  3. ТУЗ-ийн 2018 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай;
  4. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  5. ТУЗ-ийн 2019 оны зардлын төсвийг батлах тухай.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

  • Хувьцаа эзэмшигчид 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандан эсвэл компанийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын дарга (Г.Саруул)-д мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцаж болно.
  • Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гарагт 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд ажиллана.

Хурал зохион байгуулах комиссын дарга, гишүүдийн мэдээлэл:

                           Дарга:              Г.Саруул, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

Email: saruul@mik.mn

Утас: 328267 ext 828

Гишүүн: Х.Маралмаа, ТУЗ-ийн ажлын албаны хуульч

Email: maralmaa@mik.mn

Утас: 328267 ext 825