Mobile version coming soon
“МИК ОССК” ХХК 3 жилийн хугацаатай нийт 300 сая ам. долларын бондыг арилжааллаа
Буцах
2019 оны 02 сарын 20 өдөр

Монголын ипотекийн хоёрдогч зах зээл дээр үйл ажиллагаа явуулагч “МИК ОССК” ХХК (МИК) нь 2019 оны 01 дүгээр сарын 29-нд 3 жилийн хугацаатай, 9.75%-ийн хүүтэй, 250 сая ам.долларын бондыг олон санхүүгийн зах зээлд арилжаалаад байсан билээ.

Тухайн бондын захиалга урьдчилсан захиалга өндөр байсантай холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 12 -ний өдөр бондын хэмжээг 50 сая ам.доллароор нэмэгдүүлэн нийт 300 сая ам.долларт хүргэлээ.