Mobile version coming soon
Standard & Poors Олон улсын үнэлгээний байгууллага нь Монголын Ипотекийн Корпорацийн зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар ахиуллаа
Буцах
2018 оны 11 сарын 15 өдөр

2018 оны 11 – р сарын 12 – ний өдөр Standard & Poor’s Олон улсын үнэлгээний байгууллага нь Монголын Ипотекийн Корпорацийн үнэлгээний хэтийн төлөвийг "тогтвортой" гэж үзэж байгаа бөгөөд, урт хугацааны зээлжих зэрэглэлийн түвшинг нэг шатлалаар буюу “B-” байсныг “B” болгон дээшлүүлсэн тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.

Монголын Ипотекийн Корпораци нь 2006 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсад Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийг зорин ажиллаж байгаа. Энэ хугацаанд үнэт цаасжуулах ажлын хүрээнд нийт 16 удаагийн хэлцлийг амжилттай гүйцэтгэж Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гарган арилжаалаад байна.